Хаифа Хотын Их Сургуулийн инженерүүдийн баг фильтрийн тусламжтайгаар цахилгаан дамжуулан коронавирусыг устгаж өөрийгөө цэвэрлэдэг маскийг бүтээжээ.
Материал судлал, инженерийн танхимын судлаачдын үзэж байгаагаар цахилгаан нь нүүрстөрөгчийн эсийн давхаргыг халааж, үүн дээр суурьшсан бүх вирусийг устгадаг байна.
Хаифа дахь Израилийн Технологийн Хүрээлэнгийн материал судлал, инженерийн тэнхимийн захирал, профессор Яир Эйн-Эли нь тодорхой хэмжээнд халаах боломжтой маскийг боловсруулсан ба энэ нь масканд хуримтлагдсан вирусийг устган, дахин ашиглах боломжийг олгож байгаа юм.
Энэхүү шинэ технологийн үндэс нь маск дотор жигд тарсан нүүрстөрөгчийн шүүлтүүрийг бага цахилгаанаар (2 ампер) буюу энгийн утасны цэнэглэгч, USB-оролт эсвэл эдгээртэй төстэй сувгаар халаахад маскан дахь вирус арилахад оршино.
Профессор Эйн-Элигийн судалгааны багийнхан маскийн анхны дээжийг бүтээж Технион Технологийн Институтийн биологийн тэнхимийн мэргэжилтнүүдийн хамтаар шалгаж үзсэн аж. "Цэнэглэгчтэй маск"-ийн патентыг АНУ-д 3 сарын 31-нд олгосон ба одоогийн байдлаар судлаачдын бүрэлдэхүүн их хэмжээний үйлдвэрлэлийг эхлүүлэх талаар хэд хэдэн худалдааны байгууллагуудтай хэлэлцээр хийж байгаа аж.
Эх сурвалж: nv.ua