Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан жагсаал энэ сарын 24-нд Москвад болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ:
Бид 1945 онд Ленинградыг хамгаалан, Европыг чөлөөлсөн домогт дайчдын "Улаан талбай" дээр баярын марш алхаж байсан тэр тэмдэглэлт өдөр ялалтын баяраа хийх болно.
Владимир Путин энэхүү үйл явдалд бэлдэхийг тушааж оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгийн хатуу дэглэмийг тогтоохыг даалгав.
Үүнээс гадна "Бессмертный полк" буюу дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдэгсдийн дурсгалд зориулсан Оросын олон нийтийн хөдөлгөөн болох төлөвлөгөөтэй байгаа ч энэхүү арга хэмжээний үеэр иргэдийн аюулгүй байдал хангагдах боломжгүй байх магадлалтай тул Аугаа их эх орны дайны ялалтын жагсаалын дараа буюу 7 сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Түүнчлэн Путин энэ өдөр тэнгисийн цэргийн жагсаалыг зохион байгуулахаар даалгасан байна.
Тэрбээр "Бессмертный полк" маршийг коронавирусын нөхцөл байдлаас хамааран хойшлуулах магадлалтай гэдгийг нэмж хэлсэн юм.
"Хэрэв шинжээчдийн үзэж байгаагаар бүрэн аюулгүй байдлыг хангах боломжгүй бол бид "Бессмертный полк"-ийн маршийг өөр өдрүүдэд шилжүүлэх боломжтой эсэхийг шийдэх болно. Гэхдээ бид бүх зүйлийг хийж чадна гэдэгтээ найдъя. Ард иргэдийн амьдрал, эрүүл мэнд, аюулгүй байдал бидний хамгийн гол үнэт зүйл юм" хэмээн ОХУ-ын төрийн тэргүүн төгсгөлд нь ард иргэддээ хандан хэлжээ.
Эх сурвалж: Ria.ru