Хонгконгийн асуудлаар Бээжин АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ
БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг ногдуулбал АНУ-ын эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.
Бээжингийн бодлогыг эсэргүүцдэг Хонгконгийн сөрөг хүчнийхэн үүнийг нь тусгай захиргааны бүс нутгийн эрх чөлөөнд хэсэгчлэн халдсан үйлдэл гэж хүлээн авсан бөгөөд хүчтэй эсэргүүцэж энэ арга хэмжээг шүүмжилжээ. Хятадын талаас энэ хуулийн гол зорилго нь урвалт, хорлон сүйтгэх ажиллагаа, үймээн самууныг хориглоход чиглэж байгаа ч Хонгконгийн олон иргэний хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан.
Мөн энэ хууль иргэдийнх нь эрх чөлөөг дордуулах боломж олгоно гэж энэ орнууд айж байна гэж мэдээлжээ. БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижианий мэдэгдсэнээр:
“АНУ БНХАУ-ын ашиг сонирхолд хохирол учруулахыг эрмэлзвэл Бээжин эсэргүүцэж хариу арга хэмжээ авахаас гадна үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомж нь төвийн эрх баригчдад харьяалагддаг. Энэ ямар ч оронд үнэн зөв байдаг”.
Мөн АНУ үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой олон хууль боловсруулж БНХАУ-ын дотоод асуудалд оролцож байгааг шүүмжилсэн бөгөөд үргэлжлүүлэн хэлэхдээ:
“Хонгконг бол БНХАУ-ын харъяат улс, энэ тусгай захиргааны бүс нутгийн дотоодын асуудал нь цэвэр БНХАУ-ын дотоодын асуудал болохыг онцлохыг хүсч байна”
“Ямар хуулийг хэрхэн батлах, хэзээ хэрэгжүүлэх нь манай орны эрх”.
Бээжингийн зүгээс уг мэдэгдлийг өнгөрсөн ням гаригт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О Брайен “Цагаан ордон Хонгконгийн аюулгүй байдлын тухай хуулийг шийдвэрлэвэл БНХАУ-д хориг ногдуулна" гэсэн мэдэгдлийн хариуд өгсөн байна.
Эх сурвалж: CNBC