Марк Зукерберг дэлхийн 3 дахь хамгийн баян хүн боллоо
"Facebook" компанийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн хөрөнгийн хэмжээ сүүлийн 2 сарын хугацаанд 30 тэрбум ам.доллараар нэмэгдэн 87.8 тэрбум ам.долларт хүрчээ.
Ингэснээр тэрбээр дэлхийн гурав дахь баян хүн болсон байна.
Коронавирусийн халдварын эсрэг хөл хорио, хязгаарлалтын энэ үед "Facebook" зэрэг олон нийтийн сүлжээний сайтуудын хэрэглээ нэмэгдсэнээр орлого нь эрс нэмэгдэх болжээ. Түүнчлэн "Facebook"-ийн бусад аппликейшн болох Мессенжер, Инстаграмын сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо гурван тэрбумд хүрчээ.
Ийнхүү тэрбумтнуудын индексээр Марк Цукерберг 87.8 тэрбум ам.долларын нийт хөрөнгөөр дэлхийн гурав дахь баян хүн боллоо. Уг жагсаалтыг онлайн худалдааны “Amazon” сайтын захирал Жефф Безос 146.9 ам.долларын хөрөнгөөр тэргүүлж байгаа бол түүний араас “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс 106 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр хоёрдугаарт бичигдэж байна.
Эх сурвалж: Reuters