Коронавирус дахин давалгаалах өндөр магадлалтай энэ үед нэг л зүйл тодорхой байна. Бид чадах чинэээгээрээ бэлэн байх ёстой.
Цаашид юу болох вэ?
Цаг агаар дулаарч ихэнх улсууд хөл хориогоо аажмаар сулруулж, зарим нь зогсоож байгаа энэ цагт амны хаалтаа тайлж, чөлөөтэй алхмаар санагдаж байж магадгүй. Тэгж огтхон ч болохгүй. Миннесотагийн Их Сургуулийн (МИС) эрдэмтдийн баталж буйгаар коронавирусийн вакцин 2021 он хүртэл гарахгүй бөгөөд өвчилсөн хүмүүсийн дөрөвний нэгээс нь ямар ч шинж тэмдэг илрэхгүй олон хонож байгаагаас харахад тархалт удаан үргэлжлэх төдийгүй өнөөгийн байдлаас дордож мэдэхээр байгаа ажээ.
Коронавирусын эсрэг эмчилгээ, вакцин зэргийг гаргаж авч, гялс устгаад ажил амьдралын хэвдээ орох мөрөөдлөө орхисон нь дээр. Нөхцөл байдал урт хугацаагаар энэ хэвдээ байна гэж МИС-н Халдварт Өвчний Судалгааны Төвийн (ХӨСТ) удирдагч Dr. Michael Osterholm CBS телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Яг одоо хоёр дахь давлагаа ямар байхыг баттай хэлж чадахгүй ч мэргэжилтнүүдийн хэд хэдэн таамаглал байгаа бөгөөд хохирол багатай даван туулахын тулд эрдэмтэд бүхий л чадлаараа хичээж байна.
Таамаглал 1: Давтамжтай, жижиг жижиг давалгаанууд
Энэ тохиолдолд COVID-19 -ийн давлагааг дагаад зуны турш жижиг давлагаа үргэлжлээд цаашид ч энэ хэвээр явах юм. Тархалтын хэмжээ буурна гэвч бүрэн зогсохгүй. Тус давлагаанууд 18-24 сар үргэлжлээд багасна.
Тухайн орон нутаг тархалтын эсрэг ямар арга хэмжээ авахаас дараагийн давлагаануудын хэмжээ хамаарна.
Таамаглал 2: Энэ намар илүү том давлагаа
Гурван таамаглал дундаас хамгийн хохиролтой мөн хамгийн их тохиолдох магадлалтай энэхүү таамаглалд эхний давалгаа нь араасаа намар эсвэл өвөл илүү том давалгааг үүсгэнэ. Үүний дарааг 2021 онд нэг эсвэл хэд хэдэн жижиг давлагаа үүснэ.
"Мужууд засгийн газрын зааварчилгааг дагалгүй хөл хориог сулруулвал АНУ-д вирус дахин ихсэж, маш их хохирол учруулна." гэж Dr.Fauci /АНУ-н Үндэсний Харшил ба Халдварт өвчний үндэсний институтын захирал/ эрх баригчдад анхааруулав.
Энэ таамаглал нь 1918 оны Испани томуугийн цар тахал болон 2009 оны H1N1 ханиадын тархалттай адил. Судлаачид тархалт ихтэй хоёр дах давалгааны хор хөнөөлийг багасгахын тулд хөл хориог дахин барих хэрэгтэй хэмээжээ. Мөн улс, орон нутаг, муж, сум болгоны эрх баригчид хамгийн муугаар бодоход ямар аюул учирч болохыг төсөөлж үүний эсрэг арга хэмжээ авахад урьдчилан бэлдэх хэрэгтэй.
Таамаглал 3: Одоогийн халдвар нь удаашрах
Эцсийн тохиолдолд одоогийн коронавирусын халдварын давлагааг хамгийн том нь гэж үзэж байгаа юм. Ирэх саруудад COVID-19 цар тахал халдварлах нь удааширч шинэ халдварын тоо багасна.
Судлаачид "Гурав дах таамаглал нь өмнөх цар тахлуудад харагдаж байгаагүй тохиолдол боловч COVID-19-н хувьд биелэх магадлалтай" гэв.
Энэ таамаглал биелбэл халдвар тархаж, хүмүүс үхсээр байх боловч хөл хорио цаашид шаардлагагүй болно гэсэн үг.
'Урьдаас бүрэн таамаглана гэж байхгүй'
Коронавирус бидний ирээдүйд яаж нөлөөлөх вэ? Энэ асуултад хариулж халдварт өвчин судлаачид хэд хэдэн дүгнэлт гаргажээ.
Коронавирус нь 1918 онд гарсан Испани томуутай (дэлхий даяар 500 сая хүнд халдварласан) хэд хэдэн чухал шинжүүдээрээ ижил төстэй байгаа нь харьцуулах боломжтой болгож байгаа юм. Хоёр вирус хоёулаа агаар дуслын замаар халддаг вирус ба халдвар туссан хүнд зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэг илрэхгүй олон хонодог.
Ковид19 томуунаас илүү амархан тархдаг учир мэргэжилтнүүд коронавирус бидний ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлөхийг баттай таамаглаж чадахгүй байна. Коронавирус туссан нэг хүн дунджаар 2-2,5 хүнд халдаадаг. Харин томуу, улирлын чанартай ханиад нь ойролцоогоор 1,3 хүнд халдаадаг.
Вакцин тооцоолсноос хурдан хугацаанд гарвал энэ гурван таамаглал өөрчлөгдөнө. Гэвч хамгийн эртдээ л 2021 онд гарна гэж мэргэжилтнүүд баталж байна.
Вакцин гаргах үед ямар хүндрэлүүд учрахыг бид хэлж мэдэхгүй байна.
COVID-19 анхны туршилтын вакциныг тариулж Jennifer Haller (Kaiser Permanente Washington Health Research Institute, Seattle) 2020.03.16