Коронавирусын тахал нь террористуудад биологийн зэвсэг ашиглах сэдэл өгнө гэдгээс Европын улсууд айж байна
Европын Холбооны терроризмтой тэмцэх албанаас коронавирусын халдварын дараагаар биологийн зэвсгийг террорист бүлгэмүүд ашиглах эрсдэл нэмэгдэнэ, учир нь өнөөгийн нөхцөл байдал халдварын өмнө нийгэм хүчин мөхөс гэдгийг харуулж байна гэж "Westdeutsche Allgemeine Zeitung" сонины газар нийтэлжээ.
Аюулгүй байдлын мэргэжилтнүүд ажилладаг Европын Холбооны шинжээчдийн бүлгийн төлөөлөгчийн мэдээлснээр эмгэг төрүүлэгч эсвэл бусад биологийн бодисыг санаатайгаар ашиглах нь "маш их хөнөөлтэй" байж болох бөгөөд энэхүү вирусийг ашиглан хүмүүс болон эдийн засагт учирсан хохирол нь ердийн террорист халдлагатай харьцуулахад хамаагүй хүчтэй байж чадах юм.
НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын үзэж байгаагаар коронавирусын нөхцөл байдлын сул талууд мөн бэлтгэл муу байгаа нь био-террорист халдлага гарсан тохиолдолд бид ямар байдалтай байхыг харуулж байна.
Дээр дурдсан сонинд нийтэлснээр энэ асуудал НАТО-гийн удирдлагын төвшинд аль хэдийн яригдсан бөгөөд коронавирусын хямрал нь террористуудад биологийн зэвсэг ашиглах сэдэл өгөх болно гэж үзэж байна. Мэргэжилтнүүд Европын орнуудыг энэхүү заналхийлэлд зохисон хариу арга хэмжээг авах, ялангуяа сэжигтэй хэргийг мөрдөн шалгахад туслах нэгдсэн тогтолцоог бий болгохыг уриалж байгаа юм.
Стокхолм хотын Энх Тайвны Судалгааны Хүрээлэнгийн (SIPRI) захирал Дэн Смитын мэдээлснээр коронавирусын дэгдэлтээс болж олон улсын терроризмд анхаарах анхаарал багассан. Энэ нь Ойрх Дорнод, Африк, Төв ба Зүүн Өмнөд Азид халдлага их гарах шалтгаан болж байна.
Смитийн үзэж байгаагаар Африк болон Сахарын баруун хэсэгт, жишээлбэл Нигер эсвэл Мали улсад хурцадмал байдал улам бүр нэмэгдэж болзошгүй байгаа шалтгаан нь коронавирусын халдвар тархсанаас үүдэн дэд бүтэц муудаж, хүмүүс шаардлагатай дэмжлэгийг авч чадахгүй байна. "Тиймээс ч хоол хүнс өгнө гэсэн амлалтад хуурагдан зэвсэгт бүлэглэлд хүмүүс элсэх болно" гэж SIPRI -н захирал тайлбарлав.
Эх сурвалж: NEWS.ru