Японы ерөнхий сайд Шинзо Абэ хэвлэлийн бага хурлын үеэр Япон улс даяар тогтоод байсан хөл хориог албан ёсоор цуцалж байгаагаа зарлажээ. Тус улсад коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор 5-р сарын 4-ний өдрөөс орон даяар хөл хорио тогтоогоод байсан билээ.
Японы эрүүл мэндийн яам болон мэргэжилтнүүд 5-р сарын 24-ний өдөр хуралдан вирусийн тархалт буурсан учраас цуцалж болно гэж шийдсэн тул ийнхүү цуцлах шийдвэр гаргасан байна. Одоо үйлчилгээний газруудад хүмүүс чөлөөтэй үйлчлүүлж болох бөгөөд нэг дор 100 хүртэлх тоогоор хүмүүс цугларах, спортын тэмцээнүүд үзэгчгүй зохиогдох эрхтэй болжээ. Гэхдээ мэдээж тэр бүгдэд оролцох хүмүүс амны хаалт зүүн нэг нэгнээсээ зайгаа барих ёстой гэжээ.
Хөл хориог цуцлах болсон гол шалтгаан нь мэдээж эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө юм. Засгийн газраас бизнес эрхлэгчид болон эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хүмүүсийг олон талаар дэмжиж ажиллахаа амлаж байна. Мэдээж коронавирусийн 2 дахь давлагаа ирж магадгүй, гэвч энэ удаагийнх шиг хатуу хөл хорио тогтоохоос аль болох зайлсхийх болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian