СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарч, Н.Номтойбаярыг бүртгэжээ.
Энэ талаар Н.Номтойбаяр “2020 УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа. Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж 5 хоногийн дотор гарын үсгээ зурсан 31,041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа БАЯРЛАЛАА.
Жич: Хуульд зааснаар 06.02-нд сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй ХАН-УУЛ дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна.
Таныг хүндэтгэсэн Нямтайширын Номтойбаяр” гэжээ.