Бразилын ерөнхийлөгч коронавирусын тухай: "Тэгээд юу гэж? Надад харамсалтай байна"
Доналд Трамп сүүлийн 14 хоногт Бразилаар зорчсон иргэдийг нутаг дэвсгэртээ оруулахыг хориглосон байна. Цагаан ордны энэхүү мэдэгдэл нь Латин Америкийн уг улсыг коронавирусын тоогоороо дэлхийн хоёрт орох болсны дараа гарсан ажээ. Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонару нь халдварт өвчинтэй тэмцэх оролдлогыг няцааж буй цорын ганц ерөнхийлөгч. Түүний хувьд коронавирус бол энгийн нэг ханиад бөгөөд тэрбээр өвчинтэй тэмцэх гэсэн улс төрчдийн эсрэг хөдөлж байгаа юм. Болсонару нийтэд ил гарахдаа маск бээлий зүйдэггүйгээ тайлбарлахдаа:
Хэрвээ би халдвар авлаа ч энэ нь санаа зовох зүйл биш юм, учир нь би урьд нь спортоор хичээллэдэг байсан.
Хөл хорио нь улсын эдийн засагт залруулж боломгүй цохилт үзүүлнэ гэж тэр үзэж байгаа юм.
5 сарын 19-ны байдлаар Бразилд коронавирусын улмаар нас барагсдын тоо 1179 болж өссөн бол дараагийн өдөр нь хамгийн их халдвар авсан тохиолдол буюу 20 мянган тохиолдол бүртгэгдсэнээр халдварын огцом өсөлттэйд тооцогдох болсон.
Халдварын өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэгээр Бразилын ерөнхийлөгчийг нэрлэж байгаа юм. 4 сарын 28-нд хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Бразилын төрийн тэргүүнд 1 өдрийн дотор 474 хүн халдвар авсан талаар хэлэхэд Болсонару:
Тэгээд юу гэж? Надад харамсалтай байна. Тэглээ гээд надаар юу хийлгэх гээд байгаа юм?
хэмээн хариулсан нь бусдын дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм.
Улсаа аврах үүргийг орон нутгийн засаг захиргаа хараандаа авсан бөгөөд тэдний ажилд улсын Дэд шүүх туслалцаа үзүүлж байгаа аж.
Бразилын ерөнхийлөгч сүүлд олны өмнө гарахдаа маск зүүсэн байсан ч иргэдтэйгээ мэндлэхийн тулд маскаа тайлж, бусадтай гар барьж тэврэлдсэн ба эцэст нь тэрбээр:
Бид бүгд өөрсдийнхөө тусын тулд энэ асуудлыг удахгүй шийднэ гэж найдаж байна. Бразил эргэн ирэхдээ илүү хүчирхэг болсон байх болно.
Эх сурвалж: Lenta.ru