"Queen" хамтлагийн гоцлол гитарчин Брайан Мэй зүрхний шигдээсээр өвджээ
Алдарт "Queen" хамтлагийн гоцлол гитарчин Брайан Мэй (Brian May) зүрхний шигдээсээр өвдсөнийхөө дараа яаралтай эмнэлэгт хүргэгджээ.
Тэрбээр Инстаграм хуудсаараа дамжуулан энэ сарын эхээр гэртээ байх даа бөгсөн биедээ хүнд гэмтэл авсны дээр зүрхний шигдээс болж амь насаа алдах дөхсөн тухай мэдээлсэн байна.
Мэй энэ талаар "Би эхлээд зүүн гуя болоод өгзөг хавийн булчингаа гэмтээсэн. Харин долоо хоногийн дараанаас эхлэн нуруу маань хутгалуулж байгаа мэт өвдөж эхэлсэн учраас дүрс оношилгоо хийлгэснээр нугасандаа мөн гэмтэл авсан болох нь тодорхой болсон. " гэж хэлжээ.
Гэхдээ бүх зүйл ингээд дууссангүй. Брайан Мэй удалгүй зүрхний шигдээсээр өвджээ.
"Нугасны гэмтлээс болоод би зүрхний шигдээс болсон. Тэр үед миний цээж 40 минут тасралтгүй өвдөж, амьсгалахад бэрхшээлтэй байсан" гэж Мэй хэлсэн байна.
Азаар эмнэлэгт яаралтай тусламж авсны хүчинд тэр амьд үлдэж чаджээ. Өмнө нь авсан гэмтлээс нь болоод Брайаны артерийн судас бөглөрсөн аж.
"Түүний артерийн судас бөглөрснөөс болж зүрхний цусан хангамж дутагдах аюулд орсон" гэж хагалгаа хийсэн эмч Эми Вүүдиат Мейд хэлсэн байна.
Одоо түүний бие сайжирсан учраас эмнэлгээс гарахаар болжээ.
Бөмбөрчин Рожер Тейлор, дуучин Адам Ламберт нартай Мэй хамтран хандивын онлайн тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм.
Тус тоглолтоос олсон бүх орлого нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "Ковид-19"-ийн эсрэг тэмцэх сан руу шилжих аж.
Эх сурвалж: BBC