УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.
2020 оны 05 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.