“Алдар” спорт хорооны удирдлага, багш, дасгалжуулагчид, тамирчид 11,8 км газрын 19 тонн хогыг цэвэрлэлээ
Батлан хамгаалахын яамны харъяа, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны удирдлага, багш, дасгалжуулагчид, тамирчид нийт 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр “Бидний тарьсан хог биш, гэхдээ бидний орчин” уриан дор 2020 оны 05 дугаар сарын 23-ны “Бямба” гарагт Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд байрлах “Монгол шилтгээн”-ээс эхлэн ”Баянзүрх дүүргийн гүүр хүртэлх Туул гол орчмын эрэг дагуух 11,8 км газрын 19 тонн хогыг цэвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн төрийн үйлчилгээний газар ТҮК хог ачих машинаар дэмжлэг үзүүллээ.