Ухань хотод нэг өдрийн дотор 1,470,950 иргэн коронавирусын шинжилгээнд хамрагджээ
Өнгөрсөн баасан гарагт COVID-19-ын тархалтын голомт цэг болох Ухань хотын 1,470,950 иргэн вирусыг илрүүлэх нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдсан болохыг бүс нутгийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Өмнөх өдөр нь 1,000,729 иргэн ижил төрлийн тестийг өгсөн аж.
Харьцуулбал, Австрали улс коронавирус анх дэгдэж эхэлснээс хойш нийт 1,192,000 тестийг гүйцэтгээд байгаа юм.
Энэ сарын 14-нээс хойш Ухань хот шинж тэмдэггүй халдвар тээгчдийг илрүүлэх томоохон хэмжээний кампанит ажлыг үргэлжлүүлж байна. Дөрөвдүгээр сарын 10-нд хөл хориог цуцалснаас сар орчмын дараа тус хотод дахин халдвар тархах шинж ажиглагдаж эхэлсэн тул дээрх арга хэмжээг авахаар болжээ.
Эрх баригчид 1 тэрбум гаруй юанийн зардал гаргаж, хотын 11 сая иргэнийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ABC