Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Тавдугаар сарын 23-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 31 буюу нийтдээ 66 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан таван сорьцод мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний тухайд ачаа тээврийн жолооч 30, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний давтан шинжилгээ хийгдсэн юм.
Өнөөдөр бас хоёр оюутан эдгэрч гарсан сайхан мэдээ байна. ХӨСҮТ-өөс гарч дараагийн хяналтад шилжлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 1,418 эдгэрсэн 32 хүн боллоо.
Одоо эмчлэгдэж буй 109 хүний 84 хүний биеийн байдал хөнгөн, 25 хүн нь хүндэвтэр байна.
Мөн давхар мэдээлэл өгөхөд Монгол улсад дархлаажуулалтын арван хоногийн аян эхэлсэн хийгдэж байгаа. Энэ сарын 30-ны өдрийг хүртэл дархлаажуулалт хийгдэнэ. Энэ нь вакцинаасаа хоцорсон хүүхдийг нөхөж дархлаажуулдаг чухал ажил" хэмээв.