Я.Санжмятав: Эрх баригчид АН-ын 76 нэр дэвшигчийг шоронд хийхэд бэлэн байна
- “2020 оны Их хурлын сонгууль нэлээд хүч тэнцвэргүй нөхцөл байдалд эхэлж байна гэв
- Тус намын сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилсон бөгөөд тэрбээр ерөнхий менежерийн хувиар анхны мэдээллээ хийв
Ардчилсан намын сонгуулийн төв штаб ажиллаж эхэлснийг өчигдөр албан ёсоор зарлалаа. Тус намын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилсон. АН хуулийн хүрээнд улс төрийн намуудтай шударга, нээлттэй зарчмаар өрсөлдөнө гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Я.Санжмятав “2020 оны Их хурлын сонгууль нэлээн хүч тэнцвэргүй нөхцөл байдалд эхэлж байна. Ард түмэн 2016 онд МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн ч итгэл алдарсан.
УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотроос хууль боловсруулах чадамж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд 25 эрх зүйч, 35 эдийн засгийн мэргэжлийн хүнийг оруулж байна. Сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа энэ цаг үеэс АН руу чиглэсэн дайралтууд эхэлсэн байна. Төр барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж, харлуулах, заримыг нь шоронд хийх, АН-ыг ялагдуулах бодлого барьж байна. Сонгуульд оролцож буй намууд болон бие даан нэр дэвшиж буй хүмүүст хандан хэлэхэд хар пиар хийхгүй байхыг уриалж байна” гэв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн 10 гаруй нь шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Ардчилсан намаас нэр дэвшиж буй 13 хүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байна гэдэг бол гүтгэлэг юм. Сонгууль дуусахад 76 нэр дэвшигч дээр маань намайг нэмээд 77 хүнийг шоронд хийхэд эрх баригчид бэлэн байгаа. МАН ЖДҮ авсан хүмүүсээ нэр дэвшүүлсэн.
-АН-ын нэр дэвшигчид хуулийн хугацаанд багтаж ХОМ-ээ АТГ-т хүргүүлсэн үү?
-76 хүн бүрэн ХОМ-ээ өгч дууссан.
Эх сурвалж: zgm.mn