Нэг модноос жилд 30-50 кг чавга хураан авдаг

2020-05-22, 09:06 Цаг үе 929 0
Нэг модноос жилд 30-50 кг чавга хураан авдаг

Дархан-Уул аймгийн XV багийн иргэн Б.Төмөрхуяг  2013 онд хашааныхаа 0.03 га орчим газарт  Ховдын Булган сумаас чавганы долоон ширхэг гурван настай  бут авчирч суулгажээ. Эхний гурван жилд нялх хүүхэд шиг л бөөцийлж, арчилж, усалж, хөлдөхөөс хамгаалж ургуулсаар  мод нь  зургаан настай болсон байна.

Өнөөдрийг хүртэл бутнууд нь 7-8 метр өндөр ургаж жил бүр үр жимсээ  өгсөөр иржээ. Чавганы модны үр нь орос гаралтай Монголд нутагшуулсан мод аж. Б.Төмөрхуяг өөрөө Ховдын Булган сумынх. Тэрээр хар багаасаа чавга, алимны модон дунд өссөн аж. “Би нутгаасаа гарч  Улаанбаатар хотод амьдрах болсон. Гэвч хотод нэг л идээшээгүй учраас Дарханд очиж амьдрахаар шийдсэн. Тэгээд “Иргэдийн оролцоо хөгжлийн хөтөч “ТББ-ын Ганбат ахтай танилцаж мод тарихаар шийдэж өөрийнхөө төрж өссөн нутгаас энэ бутнуудаа авчирсан. Долоон жилийн дараа модныхоо үр шимийг хүртэж энэ туршлагаа ярьж байгаадаа үнэхээр баяртай байна” гэсэн юм. Чавганы мод тавдугаар сарын 5-7 нд цэцэглэдэг гэнэ. Энэ үеэр нь дааруулахгүй бол цэцэг бүр нь чавга болдог гэж байлаа. Эхний гурван жилд үхүүлэхгүй ургуулж чадвал цаашид онцын арчилгаа шаардахгүйгээр бие даан ургаж, үр жимсээ өгдөг. Нэг модноос ойролцоогоор 40-50 орчим кг чавга хураан авдаг ажээ. Нэг чавга 15 грамм орчим жинтэй болохоор шувуу тоодоггүй гэж байсан юм. Эхэн үедээ чавгаа хүүхдүүд болон ах дүүсдээ амсуулах байдлаар идээд өнгөрдөг байсан бол энэ жилээс  борлуулахаар болжээ. Одоо Хятадын чавга нэг кг нь 6-8 мянган төгрөг. Тиймээс арай дээгүүр үнэтэй зарах санаатай гэж байв.  Тэрээр цаашдаа хорооныхоо таван айлыг чавганы модтой болгох зорилт тавьсан гэж байлаа.

Усны жолооч залуу модыг нь усалсаар байгаад сүүлдээ эднийхээс алимны мод авч хашаандаа тарьжээ. Эдний гудамжныхан тэр чигтээ хашааныхаа гадна талд агч мод тарьсан байв. Одоо нүцгэн харагдаж байгаа ч зун маш гоё сагсгар том навчтай болж ургадаг. Усалгаанд айл бүхэн 5000 төгрөг хураалгаж 1-2 удаа маш сайн усалдаг. Түүнчлэн борооны ус тосож айл бүхэн өөрийнхөө хашааны урдах модоо усладаг гэсэн.

Хашаагаа ойн  зурвас болгосон  өрх

Дархан-Уул аймгийн XV багийн II хэсгийн хоёр тоотод амьдрах Н.Ухнаа гуайн хашаагаар яваад ороход л ойд явж байна уу гэмээр модод гөлөглөж шувууд жиргээд  хаврын мод, бут тариалалт үрсэлгээ хийж буй дүр зураг харагдана. Мөн эдний хашаанд хоёр том хүлэмж, хоёр хэсэг газар ногооны талбай харагдаж байв. Н.Ухнаа гуай гэргийн хамт  2014 оноос эхлэн үхрийн нүд, чангааз зэрэг  жимсний мод үрсүүлэн тариалж эхэлсэн байна.

Мөн гоёлын агч, монос зэрэг 20-иод төрлийн мод, бут тарьжээ. Одоо эднийх хашаандаа 100 гаруй үхрийн нүд, 200-300 орчим чангаазны бут мод тарьж, 2000 гаруй үрсэлгээ хийгээд байгаа юм байна. Жилд энэ хашаандаа мод, бут тариалж үрслүүлж 4-5 сая төгрөгийн орлого олдог гэнэ.

Ухнаа гуай “Агч мод Канад улсын төрийн далбааг илтгэсэн эх оронч мод. Том ногоон навчнууд гарч маш өндөр ургадаг. Хус модноос шүүс гардаг шиг шүүс гаргадаг. Үүнийг нь канадууд дайны үед винондоо хольдог байсан гэдэг” гэсэн юм. Түүнчлэн эднийх сүүлийн хоёр жилд хүмүүст  агч модны үрсэлгээг хандиваар өгсөн байна. Түүний гэргий “Хавар, зун орой болтол өвгөн бид хоёр энэ талбайдаа ажилладаг. Бие хөнгөн сэргэлэн сайхан байдаг. Ногооны талбайгаас өөрт хэрэгцээтэй хүнсний ногоогоо хураан авдаг. Үрсэлгээгээ гэртээ хийж илүү зай талбайд нар дагуулан тавьдаг” гэлээ.  Мөн эднийх байшингаа өөрсдөө барьжээ. Вааран дээвэр, тоосго хоёроос бусдыг нь  өөрсдийн боломжоор босгосон. Гаднаас ямар нэгэн материал аваагүй гэж байсан юм. Гоёлын мод 200-300 жил ургадаг болохоор бидний дурсамж энэ модонд шингэж үр хүүхдүүд минь хожим аав, ээжийн минь тарьсан мод гэж бахархах байх хэмээн тэд хуучилсан юм.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419