Монголын хөлбөмбөгийн холбоо, МҮОНРТ-тэй хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд эдгээр байгууллага цар тахлын үед хүүхэд багачуудад зориулан хөлбөмбөгийн теле хичээл гаргахаар болжээ.
Хөлбөмбөгийн олон улсын хэмжээний мастер Б.Гарьдмагнай, П.Алтантулга, Х.Цэнд-Аюуш нар энэ сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх теле хичээлийг удирдан явуулах аж.
Хөлбөмбөгийн теле хичээл MNB Sport сувгаар долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гарагт гарах бөгөөд тухайн өдрийн дугаар дараа өдрийнх нь 18.00 цагт давталтаар цацах юм.МХБХ-ны грассрүүтс хөтөлбөрийн хүрээнд явуулж буй теле хичээлээс гадна тэмцээн уралдааныг гэрээ байгуулан шууд дамжуулах, олон улсын томоохон тэмцээнийн эрхийг авах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин