Япон Улс нь дэлхийд амиа хорлолтын түвшнээр нэгт бичигддэг бөгөөд жилд 15-16 мянган хүн амиа хорлодог гэсэн тоо бий.
Тэгвэл коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь энэ үзүүлэлтийг бууруулсан байна. Дөрөвдүгээр сард тус улсад өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амиа хорлолт 20 хувиар буурсан байна. 2019 оны дөрөвдүгээр сард Япон Улсын хэмжээнд 1814 хүн амиа хорлосон гэж бүртгэгдсэн бол энэ онд 359-өөр буурчээ.
Сүүлийн жилүүдэд сургуулийн насныхны дунд амиа хорлолт ихээхэн нэмэгдэж байсан. Харин хөл хорионы үед сургуулиуд хаагдсан тул ийм явдал гараагүй бөгөөд дөрөвдүгээр сард өсвөр насныхнаас амиа хорлосон тохиолдол бүртгэгдээгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: theguardian.com