Монгол Улсын Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд
Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)
Монголын Социал Демократ Нам (МСДН)
Зүй Ёс Нам (ЗЁН) нэгдэн “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвсэл байгуулан оролцохоо 2020.03.20-ны өдөр мэдэгдсэн.
“ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эсвэл нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020.05.16-ны өдөр нэр дэвшигчдээ албан ёсоор танилцуулаад байна.
“ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтанд;
Шинжлэх ухааны доктор- 11, Олон улсын магистр зэрэгтэй хүн- 24, Хуульч, эрх зүйч- 14, Эдийн засагч, санхүүч- 19, Инженер- 11, Төрийн удирдлагын мэргэжилтэн- 3, Багш- 3, Эмч 3, бусад мэргэжлийн 6 хүн тус тус багтсан байна.
Намуудын эвсэл гэдэг нь Монгол Улсын Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хамтран оролцохоор тухайн намын удирдах төв болон төлөөллийн байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлэж, сонгуульд нэг эвсэл болон оролцохоор хоёр буюу хэд хэдэн нам нийлж бүртгүүлснийг хэлнэ.
“Зөв Хүн Электорат” эвслийн штабтай холбогдох нь:
Цахим хуудас: ЗӨВ ХҮН Электорат эвсэл - https://www.facebook.com/zuvkhunelectorat/
Утас: +976 9906 3282 /Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн/
УИХ- ын 2020 оны ээлжит сонгуульд
"ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧИД