УИХ-ын сонгуульд албан ёсоор нэр дэвшихээр болсон нам эвсэлийн гишүүд болон бие даагчид
2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл бие даагчид хуулийн хугацаанд тодорч дуусав. Намууд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр дэвшигчдээ тодруулж, бие даагчид 801-ээс дээш хүний гарын үсэг цуглуулах ажиллагаа дуусгавар болов.
Улс төрийн голлох хүчин болох МАН, АН-ын хувьд энэ удаагийн сонгуульд залуучуудад илүү их итгэл хүлээлгэж, нэр дэвшигчдээ тодруулсан байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу өчигдөр /2020.05.17/-өөс эхэлж байна. СЕХ нэр дэвшигчдийн материалтай танилцаж, нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг танилцуулж, зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах юм. Мөн нэр дэвшигчид АТГ-т ХОМ-ээ гаргах хуулийн хугацаатай.