Хэрхэн гүйх дуртай болох вэ?
Эрүүл зөв амьдралын хамгийн энгийн хэвшил бол гүйлт байдаг. Гүйснээр хүний бие физиологид сайнаар нөлөөлөөд зогсохгүй ажлын бүтээмж ихсэж, сэтгэл санааг тань тогтвортой тайван болгодог. Ихэнх хүмүүс гүйх дүргүй байдаг. Энэ нь дадал хэвшил болгоход хүндрэл учруулдаг. Тэгвэл таныг гүйлтэнд дурлуулах маш энгийн бөгөөд хялбар аргуудаас зөвлөе.
1 Эртэч байх
Өглөө эрт сэрэх нь эрүүл зөв амьдралын хамгийн эхний алхам ба гүйхэд ч тохиромжтой цаг агаар юм. Ажилдаа, суруульдаа явахын өмнө 20-40 минут гүйх нь тэр өдрийн ажлын бүтээмжийг дээд цэгт нь тулгадаг гэхэд хэлсдэхгүй. Харин гүйсний дараа аливаа зүйлийн харах өнцөг өөрчдөгдөж илүү эерэг хандлагатай болно.
2 Гүйх үедээ сонсдог дуунуудын жагсаалт гаргах
Гүйлтэнд дурлах хамгийн энгийн арга бол дуу сонсох юм. Тэр дундаа тэсрэлттэй ритмтэй дуунууд нь таны биеийг сэргээж илүү эрч хүчтэй болгодог. Дуртай дуугаа сонсоод, амандаа аялаад гүйхэд та өөрөө ч мэдэхгүй маш хол гүйсэн байна.
3 Бодлоо цэгцлэх
Гүйж байх хугацаандаа толгой доторх хэрэгтэй хэрэггүй бодлоо цэгцлэх нь үр дүнтэй сайхан арга юм. Ингэснээр таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж амар амгалан, тайван байлгахад туслана.
4 Бусдыг гүйцэж түрүүл
Хамгийн үр дүнтэй бөгөөд хөгжилтэй арга. Өглөө бүр маш олон хүн гүйдэг харин та өөрийгөө тэр хүмүүсээс илүү гэдэгээ баталж хурдтай гүйцэж түрүүлэх нь таны гүйх дур хүслийг нэмэгдүүлж өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог.
5 Хэзээ ч бүү бууж өг
Хэрвээ та гүйж эхэлж байгаа бол хэзээ ч зогсож болохгүй гэдгийг анхааруулъя. Гүйж байх хугацаанд таны биед маш их ачаалал ирэх бөгөөд тэр үед хүний зүрх хэвийн үеээс 2 дахин хурдтай цохилж байдаг. Хурдтай цохилж байгаа зүрхийг түр хугацаанд амраагаад дахин ачааллуулах нь зүрхний насыг багасгах аюултай.
Цаг зав гаргаад гүйнэ гэдэг бол өөрийн эрүүл мэндэд үнэгүй хөрөнгө оруулалт хийж байна гэж бодоорой.
Танд амжилт хүсье.