БНСУ-ын 104 настай иргэн коронавирусийг амжилттай даван туулж солонгосын тус вирусээс эдгэрсэн хамгийн өндөр настан болсон байна. Чой сан бон хэмээх өвчтөн нь 2 сарын турш тусгаарлагдан эмчлүүлж байсан Похан эмнэлгээс өчигдөр гарчээ. Халдварт өвчний бөөгнөрөл үүсээд байсан Гёнсан хувийн асрамжийн газарт тэрээр 3 сарын 10-нд коронавирустай болох нь тогтоогдож байсан байна.
Тэрээр эмчилгээний үеэр нарийн гэсдэний үрэвсэл болон уушгины хатгалгаа зэрэг өвчний улмаас хүчилтөрөгчийн аппарат зүүх хүнд нөхцөлд хүрч байжээ. Эмнэлгийн албан хаагчид түүнийг одоо нэлээд дээрдсэн болохыг дурдсан байна.
Түүнийг коронавирусийн шинжилгээгээр хэд хэдэн удаа сөрөг хариу үзүүлсний дүнд тусгаарлалтаас гаргасан байна.
Эх сурвалж: KoreaTimes