Д.Нямхүү: Шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо
ЭМЯ-наас "COVID-19"-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлалаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна. Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна" гэлээ. Монгол Улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо.