“Kara” хамтлагийн дуучин Пак Гю Ри коронавирусийн халдвар шөнийн цэнгээний газраас авчээ
БНСУ-ын “Kara” хамтлагийн дуучин Пак Гю Ри энэ сарын 2-нд Итевонын цэнгээний газраар үйлчлүүлж, улмаар коронавирусийн халдвар авчээ.
Тэрбээр “Итевон дүүргийн цэнгээний газруудаар үйлчлүүлсэн эрэгтэй вируснийн халдвартай байсан тухай мэдээлэл сонсоод төд удалгүй өөрийнхөө хүсэлтээр шинжилгээнд хамрагдахад халдвартай гэж гарлаа” хэмээн мэдэгджээ.
Одоогоор түүнд халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: scmp.com