Амташсан гишүүдийг ахин сонгох сонирхол алга

2020-05-14, 08:26 Цаг үе 1,203 20
Амташсан гишүүдийг ахин сонгох сонирхол алга

 

  • Монголын улс төрийн түүхэнд парламентын гишүүнээр гурав ба түүнээс дээш сонгогдсон 30 гаруй хүн нэр дэвшихээр улангасч байна
  • Парламентыг гэмт үйлдлээ хаацайлах албан тушаал, хөрөнгөө арвижуулах боломж мэтээр хардаг увайгүй, арчаагүй үйлдэл чинь та нарыг шуналын тулам болгож харагдуулаад байна

 

2020 оны УИХ-ын сонгуулийг шинэ залуу улстөрчдийг дэмжих онцлогтой хэмээн тодорхойлж байгаа ч хөгшчүүд “хөмхийгөө зуух” нь улам бүр тодорхой болсоор байна. Мэдлэг, чадвартай залууст “хөгшин бурхинууд” зайгаа тавьж өгөх сонирхолгүй байгааг харуулсан тод жишээ өчигдөрхөн МАН-д өрнөсөн үйл явдлаас илэрхий. МАН-ын гишүүн, залуу хуульч Д.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр зорьж байсан ч “хөгшин бурхи” Ц.Мөнх-Оргил нэр дэвшихээр улайрснаас намын батлахаа буцаахад хүргэлээ. Цаашид ч ийм хогийн явдал бишгүй гарах нь ойлгомжтой. Ц.Мөнх-Оргилын адил залууст “шавар хааж” төрийн сэнтийд улирахаар зүтгэж буй хөгшчүүд цөөнгүй бий. Түмний итгэлийг ашиглан төрийн сэнтийд удаа дараа сонгогдож амташчихаад олон нийтэд нүд үзүүрлэгддэг хүн олон. 

Долоон удаа сонгогдсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нараас эхлээд тав сонгогдсон Ө.Энхтүвшин, Н.Энхболд, дөрөв “нахисан” Ч.Улаан, М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Сү.Батболд, Д.Тэрбишдагва, С.Баярцогт гээд хөвөрнө. Төрийн бодлого тодорхойлох дээд байгууллагад эдгээр гишүүн бүгд улиран сонгогдсон. Тэдний дунд төрөөс төрсөн баян, төслөөр бизнесээ өргөжүүлсэн бийлэгжүү хүмүүс олон бий. Харин тэднийг төрийн түшээгээр ажилласан он жилүүдэд монголчуудын амьдрал хэрхэн дээшилсэн бэ гэвэл сайнаар дурсагдахаас саар нь их байна. Олон боломжоос хоцорч, үр дүнгээс хазайсан тухай наад захын залуу гомдол мэдүүлэх болсон. Эхнээсээ ч ил тод гомдоллож улс төрийн орон зайгаа “бэдэрч” байна. Гэтэл төрийн толгойд 30 жил даналзсан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, 20 жилийг өнгөрөөсөн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, 16 жил улирсан Ч.Улаан, М.Энх болд, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Батболд, Д.Тэрбишдагва, С.Баяр цогт нар алдаа бүхний хариуцлагыг үүрч зай болохын оронд дахин сонгогдохоор горилж байгаа нь тун ичмээр. 

Зарим нь итгэлийг молигоор хариулж тойрог сэлгэн займчиж, гишүүний батлах өвөртлөхөөр гудиггүй авирлаж байгаа нь бүр ч гутамшигтай. Хорь, гучин жил ярьснаа тоть шиг давтаж, өөрийгөө тогос шиг “гоёод” сонгууль хүлээж суугаа зарим нэгийг нь зүйрлэж хэлэх муу үг үнэндээ олдохгүй юм. Тэднээс шинэ санаачилга, дорвитой өөрчлөлт хүлээгээд ч хэрэггүйг удаа дараа харуулсан.Тиймгүй бол ард түмний жаргалын магнай хагарч, цэнгэлийн манлайд хүрсэн байх бус уу. Ард түмнээ жаргааж чадаагүйн хариуцлага өнгөрсөн 12 жилийн хугацаанд гурван удаа улиран сонгогдсон улстөрчдөд ч хамаатай. Монголын хөгжлийг нэгэн жарнаар хэмжвэл 12 жил буюу нэг мөчлөгт төр барилцсан улстөрчдөд энэ хамаатай. 2008 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллагад дараалан суусан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Д.Хаянхярваа, Х.Наранхүү, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, С.Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар ах нарынхаа “амташсан хэрээ 13 дахидаг үлгэрээр” замнаж яваа хүмүүс. 

Төрийн эрх барьж, эсрэгцэж, эвлэлдэж явсан тэдгээр хүмүүстэй монголчуудын өнгөрсөн 12 жилийн амьдрал бүр ч их хамаатай. Өнөөдөр шүүмжлэл дагуулж, шударга ёсноос гажуудсан олон үйл явдал олон удаа сонгогдсон улстөрчдийн олхиогүйгээс болсон хэрэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдаа, Таван толгойн ордын бүтээн байгуулалтыг гацаасан шийдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан дуулиан гээд улсын хөгжлөөс гажуудсан, урагшлах ажлыг гацаасан, хувийн хэвшлийнхнийг элгээр нь мөлхүүлж Монгол Улсыг хар жаг саалтад оруулсан бүхэнд дээрх хүмүүс хамаатайн хувьд хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцэх байлаа. Гэвч тэд дахин сонгогдохоор “одоо яг жаргаана” гэсэн олиггүй үгээ бэл дэцгээж байна. 

УИХ-д улиран сонгогдохдоо тойргийн иргэдийн, нийт монголчуудын төлөө сайн сайхныг хийж чадаагүй бол тэднийг дөрөв, тав, зургаа бүр найм дахь удаагаа итгэж сонгох нь арай л тэнэглэл мэт санагдана. УИХ-ын гишүүн болохын гол зорилгыг улсаа хөгжүүлэх, түмнээ жаргаах бус гэмт үйлдлээ хаацайлах хамгаалагдсан албан тушаал, хөрөнгөө арвижуулах боломж мэтээр хардаг увайгүй арчаагүй үйлдэл чинь та нарыг шуналын тулам болгож харагдуулаад байна. Төрд хэрэгтэй “зайран” байлаа ч шуналд хязгаар гэж бий. Шуналыг ёс зүйгээр хазаарладаг нь хүн төрөлхтний ёс. Гэвч манай хөгшин улстөрчдөд ёс зүй, хүн чанарын хэлтэрхий үлдээгүй нь харамсалтай. Төрийн зөөлөн сэнтийг амьдрах аргаа болгохын оронд туршлага, ур чадвараа залуустаа өвлүүлж, зөвлөж туслах нь амттай, нэр хүндтэй баймаарсан. Өнөөдөр УИХ-ын гишүүний сэнтийд залрахаар гурав ба түүнээс дээш удаа сонгогдсон 30 гаруй хүн нэр дэвшиж байна. Тэдний хэд нь түмний төлөө чөмгөө дундалсан төрийн түшээ вэ гэдгийг энэ сонгууль харуулаад өгөх биз ээ.

Эх сурвалж: zgm.mn

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419