Хэрхэн өөрөө өөртөө мотиваци өгөх вэ?
Мотиваци нь тэмүүлэх, өдөөн түлхэх буюу сэдэл төрүүлэх, сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр юм. Энэхүү сэтгэл хөдлөл нь бидэнд ямар нэгэн зүйл хийх урам зориг олгодог бол цаашлаад урам зориг нь зорилго болох боломжтой. Харин мотивацийг нийт 3 шатлал болгон хуваадаг бөгөөд үүнд:
- Идэвхжүүлэлт
- Гүйцэтгэл
- Эрчимжүүлэл гэсэн шатлалууд байдаг.
Эхний шат буюу идэвхжүүлэлт нь хувь хүний шийдвэрээр эхэлснээр тэмүүлэл ба зорилгыг идэвхжүүлдэг. Харин дараагийн шат буюу гүйцэтгэл нь тэмүүлж буй зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог ба энэ үед маш олон саад бэрхшээлтэй тулгардаг. Сүүлийн шат болох эрчимжүүлэлтийн шатанд зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө илүү бодитоор хөгжүүлэх, сорих, суралцах шат явагдана.
Хувь хүн өөрөө өөртөө мотиваци(тэмүүлэл) бий болгох хэд хэдэн энгийн аргууд бий. Тэдгээр аргуудаас хамгийн үр дүнтэй бөгөөд шалгарсан зөвлөгөөнүүдийг танд санал болгоё.
1 Өөрийгөө тодорхойлж зорилго тавь!
Хамгийн анхны мотиваци авах суурь болж өгөх ба та өөртөө тавьсан зорилгоосоо урам зоригийг авах болно.
2 Илүү томоор төсөөлж, илүү их эрмэлз!
Томоор төсөөлснөөр та өөрийн төсөөлөлдөө хүрэхийн тулд тэмүүлэл тань тэр хэрээрээ эрчимжиж идэвхжүүлэлт явагдана.
3 Ямар нэгэн сайн зүйл хийснийхээ дараа түүнийгээ дүгнэж өөрөө өөртөө үнэлгээ өг.
Эерэг үйлдэл(сайн дурын аян, өөрийн бүтээл) хийснээр өөрөө өөрөөсөө урамшиж, урам зориг авдаг ба энэ нь эрчимжүүлэлтийг эхлүүлдэг.
4 Айдастай нүүр тул!
Айдас хүний сул тал байж болох ч та айдсаа зөв удирдаж чадвал таны зорилго биелэхэд илүү амар байх болно.
5 Амьдралын зөв хэв маяг (эрүүл хоололт болон дасгал хөдөлгөөн)
Өөрт хэрэгтэй шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийснээр таны эрч хүчинд нэмэр болох нэг түлхүүр болж өгнө.
6 Хайрла, таларх!
Өөрийнхөө хайрладаг болон дуртай зүйлсийг тэмдэглэ. Таньд аз жаргал бэлэглэдэг хүмүүст таларх. Тэдгээр хүмүүс таньд тодорхой хэмжээний эрч хүч, урам зориг өгөх болно.
7 Тархиндаа бодож, төсөөл!
Хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол тэр асуудлаа л давчих юм бол ард нь ямар сайн сайхан зүйл байгааг төсөөл. Энэ нь таныг асуудлаас тань гаргахад туслах болно гэдэгт итгэлтэй байна.
8 Бичиж тэмдэглэ!
Муу ч сайн ч хамаагүй өөрийнхөө бодлыг байнга бичиж тэмдэглэ. Энэ нь сэтгэлээ онгойлгоход туслах бөгөөд залхуурлыг мөн арилгах болно.
9 Шинэ чадвартай бол!
Нэг л хэвийн байх уйтгартай шүү дээ. Зөвхөн 4 хананы дунд хязгаарлагдаад байх биш шинийг сурах цаг гаргаж өөрийгөө хөгжүүлэх нь таны зорилго биелэхэд тань хүчтэй түлхэц болно.
10 Байгальд гарч өөрийн биеийг амраа!
Цэвэр агаар, гол горхины дуу, нүд баясгах байгалиас илүү таныг амрааж чадах зүйл үгүй. Байгальд гарж амарснаар таны бодол цэгцэрч, урам зориг болон тэмүүллийг өгдөг.
Эдгээр энгийн аргуудыг өөрийн амьдралдаа хэвшүүлж, өөрийн төсөөлсөн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсэе.
Эх сурвалж: rotaru.ru