Ухань хотод коронавирус дахин эрчимжсэн тул 11 сая иргэдээ бүгдийг нь тестэд хамруулахаар болов
- Ухань хотын албан хаагч нар 10 хоногийн хугацаанд ухань хотын бүх иргэдээ тестэд хамруулахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.
- 89 настай нэгэн эрэгтэй иргэнээс улбаалж өмнө долоо хоногийн амралтын өдрүүдэд 6-н шинэ тохиолдол илэрсний улмаас ийнхүү зарласан байна.
- Ийнхүү хэтэрсэн хэмжээний арга хэмжээгээрээ иргэддээ цөөхөн тооны шинэ тохиолдлууд нь вирусийн 2 дох томоохон давлагаа байх албагүй гэдгийг тайлбарлаж бататгах зорилготой аж.
- Өөр нэгэн Хятадын зүүн хойд зүгт байрлах Шулань хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр арав гаран шинэ тохиолдол илэрсний улмаас дахин хөл хорио тогтоож “Дайны бэлэн байдал” хэмээн зарласан байна.
Бүх 11 сая иргэдээ тестэд хамруулах нь
Энэхүү түгшүүрийг дагуулсан цөөн тооны коронавирусийн тохиолдлоор Ухань хотын албан хаагчид дараа долоо хоногийн сүүл гэхэд бүх 11 сая иргэдээ тестэд бүрэн хамруулах зорилготой байгаагаа мэдэгджээ. Энэхүү зарлалыг өмнө долоо хоногийн амралтын өдрүүдэд 6-н шинэ тохиолдол илэрсний дараа зарласан бөгөөд Америкд өнөөгийн байдлаар илэрээд буй тохиолдлуудын хажууд хамаагүй жижиг боловч вирусийн хоёр дахь давлагаа байж болзошгүй хэмээн олон нийтийг түгшээж байна. Үүний нэг шалтгаан нь Ухань хотод 35 хоногийн турш шинэ тохиолдол илрээгүй ба тус хотоос 76 хоног үргэлжилсэн хол хориогоо цуцалсан билээ.
“Дүүрэг бүр бүх харьяа иргэддээ нуклейн хүчлийн тест явуулах зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах ёстой” хэмээн мэдэгджээ. Үүний улмаас дүүрэг бүр тестэд шаардлагатай зардлыг гаргах ёстой болж байгаа юм. Мөн энэхүү мэдэгдлээр ахмадууд болон дархлаа суларсан иргэдээ эхэлж шалгахыг зорьж байгаа бөгөөд цагаач иргэдийн олноор амьдардаг хүн амын нягтаршил ихтэй хороололд төвлөрөх болохоо мэдэгджээ. Хятадын эдийн засгийн мэдээний агентлаг “Yicai” тус хотод одоогоор нэг сая иргэн тестэд хамрагдсан байгаа болохыг мэдэгджээ.
Өнгөрсөн бүтэн сайн өдөр Ухань хотын “Sanmin” хорооллоос таван коронавирусийн тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр тохиолдол нь бүгд өмнөх өдөр нь коронавирус илэрсэн 89 настай иргэнтэй холбоотой байсан аж. Тодруулбал, энэхүү хороололд 5000 иргэн оршин суудаг бөгөөд өнгөрсөн хөл хорионы үеэр эндээс 20-н тохиолдол илэрчээ. Тус 89 настай иргэн нь хөл хорионы үеэр вирусийн халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж байна. Тэрээр 3-н сарын 17-нд халуурах зэргийн шинж тэмдэг үзүүлсэн боловч гэртээ 10 хоногийн дотор эдгэрсэн байна. Өнгөрсөн сар түүний эрүүл мэндийн асуудал дахин сэдэрсэн бөгөөд энэ үед эхнэр болон хоёр өндөр настай хосуудад халдварлуулсан байх магадлалтай байгаа юм.
БНХАУ-ын халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн газрын халдварт өвчин судлаач Ву Зунёоу энэхүү халдварт өвчин гэнэт дахин сэдэрсний тухай Хятадын төв телевизэд “Өвчний мөчлөг нь зарим өвчтөнд 50-аас 60-н хоног үргэлжилж болно. Вирус нь шинж тэмдэгт өртөмтгий сул дархлаатай хүмүүст илрэхэд их хугацаа зарцуулж болдог” хэмээн мэдээлсэн аж. Мөн тэрээр энэхүү өвчний шинэ бөөгнөрөл нь хоёр дох давлагаа болох албагүй болохыг онцолсон байна.
“Дахиж коронавирусийн тохиолдолд өсөлт гарахгүй. Бид өнгөрсөн гурав гаруй сарын турш халдварт өвчний нөхцөл байдлыг хяналтдаа байлгах зуур шинжилгээ болон өвчнийг мэдээлэх олон туршлага хуримталсан. Тиймээс бид энэхүү тохиолдлыг томруулахгүй” хэмээн Ву хэлжээ. Түүнээс бүх иргэнийг тестэд хамруулах шаардлагатай эсэхийг асуухад тэрээр коронавирус илэрсэн хороололд бол шаардлагатай боловч нэг ч тохиолдол илрээгүй хороололд тест хийх шаардлагагүй хэмээсэн байна.
Хятадын бусад хотуудад дахин хөл хорио тогтоов
БНХАУ-ын эрүүл мэндийн комиссоос "энэ даваа гарагт 2 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд аль нь Ухань бус гадаадаас орж ирсэн" хэмээн мэдэгджээ. Энэхүү тохиолдлуудын нэг нь өвөр монголд, нэг нь Шанхай хотод илэрсэн байна. Энэ нь зөвхөн Уханаас бусад хотуудад коронавирус илэрч байгааг харуулж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр зүүн хойд Хятадын Шулань хотод 14 шинэ тохиолдол илэрсэн ба “дайны бэлэн байдал” зарласан байна. Ухань хоттой адилаар Шулань хотын тохиолдлууд нь өнгөрсөн пүрэв гарагт коронавирус илэрсэн 45 настай эмэгтэйгээс улбаатай байсан аж. Эмэгтэйн коронавирусийн халдварыг авсан эх үүсвэр мэдэгдэхгүй байгаа учир хөл хорио тогтоожээ.
Эх сурвалж: ROGUEROCKET