ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар өчигдөр /2020.05.12/ мэдээлжээ.
Ийнхүү Д.Песков коронавирусийн халдвар авсан тав дахь төрийн дээд албан хаагч болж буй юм. Түүний эхнэр Татяна Навка мөн халдвар авсан талаар өөрийн инстаграм хуудсаараа дамжуулж мэдээлсэн байна.
Д.Песков Путинтэй сарын өмнө уулзсан бөгөөд Путин Москва хотоос гадуур байх харшдаа алсаас ажиллаж байгаа аж. ОХУ-д 232,243 тохиолдол бүртгэгдэж халдварын тоогоороо дэлхийд АНУ болон Испанийн дараа гуравдугаарт жагсаж байна.
ЭХ СУРВАЛЖ: tass.ru