ХААН Банк 2019 онд хамгийн олон хүнийг ажлын байраар хангасан ААН-ийн нэг боллоо
Монголын татварын албанаас жил бүрийн хавар зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд хамгийн их татвар төлж, улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлсэн 2019 оны “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-үүдийг зарласан билээ. Аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж буй ажилтнуудын татварт төлсөн мөнгө сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдаж, нийгмийн үйлчилгээг хүн бүр тэгш хүртэх боломжийг бүрдүүлдэг.
Энэ жил Монголын татварын албанаас гурван үзүүлэлтээр тус бүр 10 аж ахуйн нэгжийг тодруулснаас ХААН Банк “Хамгийн их татвар төлсөн ААН”-ийн зургадугаарт, “Хамгийн ашигтай ажилласан ААН”-ийн тавдугаарт, “Хамгийн олон хүнийг ажлын байраар хангасан ААН”-ийн хоёрдугаарт тус тус эрэмбэлэгдлээ.
Давхардсан тоогоор энэ жил 20-иод аж ахуйн нэгж ийнхүү шилдгүүдийн эгнээнд бичигдсэн бөгөөд ХААН Банкны хувьд татварын албанаас зарласан “Хамгийн их татвар төлсөн 10 ААН”, “Хамгийн ашигтай ажилласан 10 ААН”, “Хамгийн олон хүнийг ажлын байраар хангасан 10 ААН”-ийн нэгээр шалгарлаа. Өмнөх жилүүдэд ч мөн ХААН Банк шилдэг татвар төлөгч байгууллагаар нэрлэгдэж байсан бол энэ жилийн хувьд нэг онцлог нь “Хамгийн олон ажлын байр бий болгосон аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад аман хүзүүнд орсон явдал юм. 2019 оны байдлаар 7546 хүнийг ажлын байраар хангаж, улсын төсөвт 130 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өнгөрсөн онд 1000 шахам ажилтан шинээр ажилд авснаас 50 хувь нь их сургуулиа дөнгөж дүүргэсэн шинэхэн төгсөгчид байв. Мөн үүнээс гадна хүүхэд асрах болон жирэмсэн амаржсаны чөлөөтэй 700 гаруй ажилтныхаа ажлын байрыг хадгалж, холбогдох татвар хураамжийг улсдаа төлж буй билээ.
ХААН Банкны эдгээр бахархам үзүүлэлт, нэр хүнд байгууллагын үнэт капитал болсон нийт ажилтнуудаас гадна харилцагч та бүхний хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ. Амжилт бүрийг хамтдаа бүтээдэг эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.
ХААН Банк
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.