Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг
“Critical Reviews in food Science and Nutrition” шинжлэх ухааны сэтгүүлд хоол хүнсэндээ мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс цагаан хоолтнуудаас сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдгийг онцолжээ.
Уг судалгааны явцад мэргэжилтнүүд мах иддэггүй хүмүүс сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдгийг олж тогтоосон байна. Энэ үр дүнг тодорхойлохын тулд мэргэжилтнүүд 18 төрлийн судалгааг харьцуулсан аж.
Мөн хоол хүнсэндээ мах хэрэглэдэг болон хэрэглэдэггүй хүмүүсээс судалгаа авсан байна. Судалгаанд 150 мянга орчим махан хоолтон, найман мянга гаруй цагаан хоолтныг хамруулжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин