22 жил ярьсан үлгэр хоёр жилд биежсэн үйлдвэр

22 жил ярьсан үлгэр хоёр жилд биежсэн үйлдвэр

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагийн талаас олгойдон гарч буй газрын тосоор дээлээ мялааж байснаас хойш даруй 22 жил өнгөрчээ. Гэвч газрын тосоо өөрсдөө нэрэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах монголчуудын мөрөөдөл цаасан дээр хэрэгжсээр өнөөдрийг хүрч байна.

Үе үеийн Засгийн газрын түвшинд газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг хөндөж, байршлыг нь тогтоож, хашаа хатган шавь тавьдаг ч өнөөг хэр нь ажил хэрэг болоогүй нь үүний бэлээхэн жишээ. Харин МАН эрх барьж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байгаа энэ үед газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал бодит хөрсөн дээр буух нөхцөл бүрдээд байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд цаасан дээр "бүтээн байгуулсан” газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 150 га талбайд барихаар болсон нь саяхан.

Сайншандаас 20 км зайтай уг талбайг улсын тусгай хэрэгцээнд авч 2018 оны хоёрдугаар улирлаас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр мэдэгдсэн Ерөнхий сайдын үг биеллээ олоод хоёр жил өнгөрчээ. Өмгнөх Засгийн газар, Ерөнхий сайдуудын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн зураглалаас энэ удаагийнх өөр, илүү өргөн хүрээг хамарч байгаа юм. Учир нь, Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урт салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж, хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэсэн байдаг. 

Ийнхүү Хөгжлийн банкны санхүүжилтээр тавихаар болсон Сайншанд-Алтанширээтийн 26.74 км төмөр зам жил хүрэхгүй хугацааны дараа ашиглалтад орж монголчууд өөрсдөө бүтээн байгуулж чаддагийг харуулсан. Төмөр зам барихад шаардлагатай. 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас зоригтой эхлүүлж, шуурхай шийдвэрлэснээр замыг найман сарын хугацаанд барьж дуусгасан нь энэ.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих бэлтгэл ажлын хүрээнд авто болон төмөр зам, төмөр замын ачиж буулгах терминал, 110 кВт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах анкер барих зэрэг дэд бүтцийн ажлыг Хөгжлийн банк санхүүжүүлж байгаа юм. Хөгжлийн банкны санхүүжилт үр дүнд хүрч, магадгүй анх удаагаа томоохонд тооцогдох ажлыг санхүүжүүлсэн хэрэг.

Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн томоохон хэсэг хангагдаж, хүнд үйлдвэр хөгжих суурь бий болох юм. Импортыг орлох үйлдвэрлэл хөгжихийн хирээр улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой байдал бэхжиж, шинэ ажлын байр бий болох чухал ач холбогдолтой.

“Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ. Бид эхорондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал. Тиймээс эдгээр төсөлд хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хууль хяналтын байгууллын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана" хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх амлаж байв.

Амлалтаа биелүүлэх, ажил хэрэг болгохын»тулд тэрбээр Дорноговийг зорьж газрын тосны үйлдвэрийн ажлыг эхлүүлснээс хойш жил хүрэхгүй хугацааны дараа төмөр замын бүтээн байгуулалт бодит ажил хэрэг болсон юм. Цаасан дээрээс бодит ажил болж биежих хүртлээ газрын тосны үйлдвэртэй холбоотой ямар шийдвэр Засгийн газраас гарч байсан болон эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар эргэн сануулъя.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН ХҮРЭЭНД ГАРГАСАН ШИЙДВЭР

-2018 оны нэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 2 дугаар тогтоол гарч үйлдвэрийн гаднах дэд бүтцийн зарим ажлын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэжээ. -Засгийн газрын 21 дүгээр тогтоолын хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 24-нд Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэл төмөр замын салаа, хүнд даацын автозам барих, цахилгаан дамжуулах шугам тавих ажлыг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэв.

-Мөн өдөр Засгийн газраас 24 дүгээр тогтоолыг баталж, үйлдвэр байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргажээ.

-Засгийн газрын тогтоолын хүрээнд Дорноговь аймгийн удирдлагууд үйлдвэр байгуулах газрыг төсөл хэрэгжүүлэгч компанид ашиглуулах 342989 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хоёрдугаар сарын 28-нд олгосон байна.

-Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар төмөр зам, авто зам, ЦДАШ- ын зурвас газар эзэмших гэрчилгээг тавдугаар сарын 25-нд олгожээ. 

 

ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

-Монгол Улсын эдийн засаг эрчим хүчний чухал эх үүсвэр болох түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, өөрийн гэсэн эрчим хүчний бааз, суурьтай болно.

-Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр, мөн үйлдвэрийн цэвэр ашгаас улс төсөвт дорвитой хувь нэмэр оруулна. 

-Валютын гадагш гарах урсгал буурна.

-Газрын тосны олборлолт, тээвэрлэлт, боловсруулалтыг дагаад эдийн засгийн бусад салбарууд хөгжиж, шууд ба шууд бус байдлаар ажлын байр шинээр нэмэгдэнэ.

-Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар өснө.

-Манай эдийн засагт аж үйлдвэрийн цогц хөгжлийн нэгэн чухал элемент болох нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.

Ийнхүү ярьж эхэлснээс хойш 26, анхны Ерөнхийлөгч дээлээ мялааснаас хойш 22 жилийн нүүрийг үзсэн газрын тос боловсруулах үйлдвэр шат шатандаа бодит ажил хэрэг болж монголчууд өөрсдөө шатахуунаа нэрэх хариуцлагатай цаг үе бидэнд ирээд байна. Магадгүй У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсны, түүний зайлшгүй бодлогоор “бярдах”, зангаргаар залуурдах нэг төсөл нь энэ байж болох. Өөрөө ч энэ тухайгаа зүгээр нэг хий хоосон мэдэгдээгүй болов уу. Харин хууль хяналтын байгууллагаас эхлээд ТББ-уудын оролцоо, хяналттайгаар улс орны эрх ашиг, эдийн засаг, тэр дундаа стратегийн гол бүтээгдэхүүн болох газрын тос боловсруулах үйлдвэрийг бүтээн босгох, түүнд нь өөрөө анхаарлаа хандуулж ажиллахаа хэлсэн байж таарна. Хэрвээ АН магадгүй МАН-тай хамтарч Засгийн эрх барьсан бол энэ асуудлыг хөндөж эхлээд л ямар нэгэн гацаанд орох байсан нь үгүйсгэж болохгүй үнэн. Үүнийг МАН гэхээсээ АН-ынхан хамгийн сайн мэднэ. Гэхдээ АН бус МАН үнэмлэхүй олонхоороо эрх барьж байгаа энэ цаг үед Засгийн газрынх нь шийдвэр бодит ажил хэрэг болдгийг бид харж байна. Өөрөөр хэлбэл, МАН, түүгээр овоглосон У.Хүрэлсүхийн Засгийн газрын орхиж болохгүй сэдэв нь, одоогийн нефтийн үйлдвэр болжээ. 

 

Г.Эрхэс

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

11
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419