Дэлхийн хамгийн том дөрвөн шашны урсгал

Дэлхийн хамгийн том дөрвөн шашны урсгал

Хүн төрөлхтөн ухаан орсон цагаасаа эхлэн өөрсдийн үүсэл, зорилго, мөн үхлийн дараа юу болдог талаар өөрсдөөсөө асуусаар ирсэн. Харин энэ бүхэнд хариулт өгөхийн тулд шашин оршдог билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэнд дэлхийн хамгийн олон хүн итгэдэг 4 том шашны урсгалыг танилцуулж байна.

1 Хинду

Хинду

Хинду бол Энэтхэгээс гаралтай шашны урсгал. Энэ нь дан ганц шашин гэхээс илүүтэйгээр Энэтхэгчүүдийн бие биетэйгээ ямар нэгэн байдлаар холбогддог олон шашны урсгалын нэгдэл гэж хэлж болно.

5 мянган жилийн тэртээгээс Кришна гэх мэргэн ухаанаараа алдаршсан бурхнаас эхлэлтэй бөгөөд түүний дахин мэндэлсэн дүр нь Вишну юм. Тэрээр бүх амьд биетийн үйлийн үр гэх зүйлийг номлодог ба тэр нь тухайн хүний үйлдлээс хамаарч хожим өөрт нь буух үр дүн гэсэн санааг агуулдаг бөгөөд хувь заяаныхаа дагуу амьдрах хэрэгтэй. Хүн үхсэн хойноо хойд дүрээ олох бөгөөд шинэ амьдралдаа ямар амьдрах нь өмнөх амьдралдаа хэр их бусдын төлөө сайн сайхан зүйл хийснээс нь хамаардаг гэж уг шашинд сургадаг байна.

Хинду шашинд Брахман бол бүх юмс, харин Брахман дотор орших бурхад нь соёл уламжлалаасаа хамаарч өөр өөр байна гэж үндсэндээ номлодог. Тэрхүү бурхдаас нь дурдвал бүхнийг бүтээгч Брахма, брахманы бүтээсэн бүхнийг хамгаалагч Вишну, ертөнц нэгэнт бүтээгдсэн учир устгагдах ёстой хэмээн орших Шива. Заан толгойтой Ганеша нь эрдэм мэдлэг болон амжилтын бурхан, Дурга нь зөв шударгыг хамгаалж мууг гэсгээгч дарь эх юм. Хинду бол дэлхийн 3 дахь хамгийн том шашин. Ихэнх итгэгч нар нь Энэтхэгт байдаг ч гэсэн дэлхийн бүх тив дээр Хинду шашинтай хүмүүс амьдардаг. 

2 Буддизм

Буддизм

Манай монголчуудын голчлон шүтдэг энэхүү шашин нь анх 2,500 жилийн өмнө Энэтхэг улсын умард хэсэгт орших одоогийн Балбын Лумбинид Сиддарта Гаутама гэдэг хүн үүсгэсэн билээ. Баян хааны хүү болон мэндэлсэн Сиддарта Гаутама нь төрсөн цагаасаа хангалуун амьдарсан бөгөөд хүүхэд наснаасаа оюун ухаан нь тухайн үеийн мэргэдээс илүү, зан ааш нь цовоо сэргэлэн байв. 

Хаан эцэг нь Сиддарта хүүдээ хорвоогийн муу муухайг харуулахгүйг хүсэж ордноосоо гаргадаггүй байсан боловч нас биед хүрсэн хойно нь гаргахад тэрбээр энэ хорвоогийн зовлон зүдүүрийг өөрийн нүдээр харсан аж. Үүнээс хойш тэрбээр хөрөнгө, эрх мэдэл, тачаалыг умартан  бүх зовлон зүдүүрийг арилгахын тулд даяанч болсон юм. 

Даяанчлан явахдаа тэрбээр олон мэргэд, багш нартай учирч номлол сургаалыг нь сурсан ч хэт хатуу дэг жаягийн тэд мөрдөж байсан тул сэтгэлд нь нийцээгүйн учир Неранжана голын эрэг дээр нэгэн модны ёроолд бясалган суух болжээ. Бясалган сууж байхдаа Сиддарта Гаутама гэгээрэлд хүрсэн ба тэр цагаас хойш Будда буюу Сэрж сэхээрсэн/Ялж төгс гэгээрсэн гэдэг нэрээрээ алдаршсан юм. 

Тэрээр бүх амьд бие зовох тавилантай хэмээн айлджээ. Үүний учир шалтгаан нь бусдаас өөрийн хүсэл хэрэгцээнийхээ төлөө авах эд зүйл, сэтгэл ханамжаас болдог хэмээн Бурхны шашинд номлодог. Хэрэв бид өөрсдийн шуналаа дарж чадваас хэн ч бай зовлон зүдүүрийг гатлах болно гэдгийг Будда номлосон юм. Элбэг дэлбэг, оргүй хоосон хоёрын дундах зам нь хүнийг аз жаргалтай байлгах гол арга гэдгийг тэр ухаарч, өөрийн ойлгосноо бусдад сургахаар дахин даяанчлах болсон ажээ. 

Бусдад өөрийнхөө сургаалыг номлон явахад түүнийг дагах шавь нар олширч Буддагийн үгийг олон хүнд хүргэсэн ажээ. Будда хүний жам ёсоор нас барсан бөгөөд, түүний сургаал нь өдгөө бүхэл бүтэн шашин болтлоо дэлгэрчээ. Зүүн Азийн орнуудаар голчилсон Буддизм нь дэлхий нийтэд дэлгэрсэн томоохон шашин юм.

3 Христ

Христ

Есүс Гэгээн Мариагаас төрсөн бөгөөд 30 нас хүрээд бусдад бурхны үгийг түгээгч гэж өөрийгөө зарлан хүмүүст өөрийн “эцгийн” сургаалыг дэлгэрүүлж эхэлжээ. Түүний эцэг бол хэн бүхэнд нээлттэй, энэрэнгүй, хайрлагч нэгэн хэмээн тэр хэлж, өөрийн хаант улсдаа нүгэлтэй, гадуурхагдсан, өвчин зовлонтойгоос үл хамааран хэн бүхнийг урьж цугтаа хоол иддэг байжээ.

Гурван жилийн дараа түүний нэр хүнд Ромын Эзэнт Гүрний анхаарлыг татаж, Есүсийг барьж аван, загалмай дээр цовдолж алсан юм. Есүсийг оршуулсны хэд хоногийн дараа нэгэн эмэгтэй түүний булш хоосон байгааг хараад түүнийг эргэж амилсан гэж бусдад тараажээ.

Есүс дахин амилсныхаа дараа итгэгч нартаа “Би та нарыг хайрласан шиг, та нар өөрсдийгөө хайрлагтун” гэж нэг л сургааль айлдсан гэдэг. Христчүүд Есүсийн төрсөн өдрийг 12 сарын 25-нд тэмдэглэж, Есүсийн дахин амилсан өдрийг “Улаан өндөгний баяр” болгон тэмдэглэдэг. Дэлхий даяар 2 тэрбум гаруй Христчүүд байдаг. Энэ бол хамгийн өргөн дэлгэрсэн шашин юм.

4 Ислам

Ислам

Үүсэл гарал нь нэн эртнийх гэдэг ч 7-р зуунд Ислам шашныг үүссэн гэж эрдэмтэд тодорхойлдог ба үүгээрээ томоохон шашнуудын хамгийн залуу нь юм. Одоо цагийн Мекка хотод уг шашны эхлэлийг 1400 жилийн өмнө номлогч Мухаммед тавьсан бөгөөд өдгөө дэлхий даяар түүний номлол тархсан билээ. 

"Ислам" гэдэг нь "Албадлагагүйгээр бурхныг дагах" гэсэн утгатай. Ислам шашинтныг муслим гэж нэрлэдэг бөгөөд муслим хүмүүс Бүхнийг мэдэгч Аллах тэнгэрт итгэдэг. 

Жудизм, Христ болон Ислам нь үүсэл нэгтэй бөгөөд он цагийн эрхэнд тусдаа шашны урсгал болон өөрчлөгдсөн. Исламын бичээс болон уламжлалд дурдсанаар 610 онд Муххамедийг агуйд бясалган суухад түүн дээр Габриел нэртэй тэнгэрийн элч ирэн Аллах тэнгэрийн үгийг бусдад түгээхийг тушаасан гэдэг. 

Тэрхүү үг нь яруу найргийн хувьд маш гоёмсог, утга төгөлдөр, мөн Мухаммед наймаачин нэгэн байсан тул олон хүмүүс Мухаммедын хэлж буй үгсийг үнэхээр бурхны үг юм байна гэж бодох болжээ. Тэдгээр итгэгчид нь анхны Муслимчууд болсон. 

Аллах бурхны үг Мухаммедаар дамжуулагдан 23 жилийн турш бусдад хүрсэн бөгөөд тэр болгоныг бичиж тэмдэглэсэн номыг Коран гэж нэрлэдэг. Энэхүү номыг Араб хэлэн дээрх хамгийн гоёмсог яруу найруулгатай ном гэж үздэг. Дэлхий дээр одоогийн байдлаар 1.2 тэрбум Исламын шашинтай хүмүүс байгаа аж.

Эх сурвалж: Ted videos, Wikipedia, Religion.com 

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419