Тесла үйлдвэрийн Калифорни мужийн Фремонт хот дахь салбар 3-р сараас хойш идэвхгүй байгаа бөгөөд гүйцэтгэх захирал Элон Маск урт хугацаагаар хүлээх хүсэхгүй байгаа бөгөөд үүнийхээ төлөө баривчлагдсан ч хамаагүй хэмээн мэдэгджээ.
Тесла компани даваа гаригаас Калифорни дахь үйлдвэрээ албан ёсоор дахин ажиллуулж эхэлсэн. Гэвч нутгийн засаг захиргаа зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Элон Маск ажилчдаа буцаж ажилд нь оруулж байгаа ба нутгийн засаг захиргааны шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа дурджээ.
Элон Маскын мэдэгдлийг үл харгалзан нутгийн засаг захиргаанаас хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Калифорни мужийн засаг дарга Гавин Ньюсон хэлэхдээ “Зарим компани дахин ажиллаж эхэлж байна, гэхдээ Аламеда мужийн тушаалыг зөрчиж байна” хэмээн мэдэгджээ.
Ажилчид Калифорни мужийн Фремонт дахь Теслагийн үйлдвэрээр орж гарч эхэлжээ хэмээн CBS сувгийн харьяа KPIX сайт мэдээлсэн бөгөөд автомашины зогсоол дүүрсэн зураг нь ажилчид даваа гаригийн өглөө эргэж ирсэн болохыг харуулж байна. Нэгэн ажилтан нь KTVU сайт руу залгаж өглөөний 6 цагт ажилдаа ирсэн тухайгаа мэдэгдэж ням гаригийн орой 6 цагт ажилаасаа бууна гэж хэлсэн бөгөөд Тесла эрүүл мэндийн дүрмийн удирдамжийг дагаж мөрдөхгүй байгаа хэмээн мэдэгдсэн бол Тесла компани одоо хүртэл хариу мэдэгдэл хийгээгүй байгаа аж.
Аламеда мужийн албан тушаалтнууд даваа гаригт Тесла компанийг дахин нээсэнтэй холбогдуулан мэдэгдэл гаргасан бөгөөд “Фремонт дахь Тесла үйлдвэр нь наад захын авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй ” хэмээн мэдэгджээ.