Цөмийн эрчим хүч ирээдүйтэй юу?

Цөмийн эрчим хүч ирээдүйтэй юу?

Атомын бөмбөг, цахилгаан станц дэлбэрч хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн нь бидэнд марташгүй сургамж болсон. Иймдээ ч цөмийн элементтэй холбоотой бүхэнд олон нийт маш таагүй сэтгэлгээтэй ханддаг. Тэгвэл та бүхэнд энэ бүхний үйл явц, мөн яагаад цөмийн цахилгаан станц нь илүү цэвэр, сэргээгдэх эрчим хүчнээс илүү ирээдүйтэй салбар байж болохыг тайлбарлая.

Цөмийн цахилгаан станцын үүсэл ба гинжин урвал хэрхэн бий болдог вэ?

Цөмийн гинжин урвал хэрхэн үүсдэгийг маш товчоор өгүүлбэл, уран гэх дотроо маш олон протон, нейтронтой химийн элементийг маш өндөр хурдаар хөдөлж байгаа нэг нейтроноор буудна. Хэрэв хоёр бие хоорондоо мөргөлдвөл уран нь өөр хөнгөн элемент болж задрахдаа өөрөөсөө энерги болон өөр нейтрон ялгаруулах ба тэр нь мөн өөр ураны атомыг мөргөх маягаар давтагдаж гинжин урвалыг үүсгэдэг. Тэр их гинжин урвалаас гарч байгаа энерги нь дулаан болж алдагдахдаа жирийн усыг уур болгож хоолойгоор дамжуулан өөр хэсэгт байрлах генераторыг эргэлдүүлснээр бидний хэрэглэдэг цахилгаан эрчим хүчийг бий болгодог. Энэ бүх процессын эцсийн цэг нь усыг халааж генераторыг эргүүлэх л байдаг.

Уснаас өөр төрөл бүрийн аргаар генераторыг эргэлдүүлэх арга бий. Жишээлбэл ус буцалгах  арга нь хамгийн хямд бөгөөд хялбар. Бидний сайн мэдэх цахилгаан станцууд үүнтэй адилхан үйлдэл хийдэг ба ялгаатай зүйл нь зөвхөн хэрэглэж буй түлш нь юм.

Атомын цахилгаан станц нь дэлхийн эрчим хүчний хэрэгцээг ойролцоогоор 10%-иар хангадаг ба дэлхийд одоогоор 460 гаруй цөмийн урвалаар ажилладаг станц байгаа. Цөмийн цахилгаан станц барих үйл явц дэлхийн хоёрдугаар дайны дараа эрчээ авч эхэлсэн ба 1970-1980 онд газрын тосны ганц том эх сурвалж болдог Дундад Азийн орнуудад иргэний дайн гарснаас үүдэн газрын тосны үнэ тэнгэрт хөөрч эхлэх үед хувийн хэвшлийн компани, дэлхийн том гүрний засгийн газрууд тухайн үедээ дуулиан дэгдээж байсан эрчим хүчний өөр эх сурвалж болох цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулснаар цөмийн цахилгаан станцууд ихээхэн баригдаж эхэлсэн байна. 

Гэвч АНУ-д гарсан цөмийн цахилгаан станцын доголдол, Оросын Чернобылийн цөмийн цахилгаан станцын дэлбэрэлт дэлхий нийтийг цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлын талаар эргэцүүлэн бодоход хүргэсэн. Түүнээс хойш цахилгаан станцууд баригдах нь эрс багассаар өнөө цагт хамгийн доод үедээ хүрч ирээд байна.

Цөмийн эрчим хүчний хамгийн том гурван асуудал

Үүнд нэн тэргүүнд цөмийн урвалыг ашиглан зэвсэг гаргаж авах асуудал орно. Японы хоёр том хотыг дэлхийн хоёрдугаар дайны үед Америкxууд хоёр цөмийн бөмбөгөөр юу ч үгүй болгосноос хойш тухайн үеийн том гүрнүүд болох ЗХУ, Англи, Франц зэрэг орнууд улсынхаа халдашгүй байдлын төлөө бүгд дор бүрнээ цөмийн зэвсгийг бүтээж эхэлцгээсэн.

Улмаар 1980 аад оны үед ЗХУ-ын туршсан дэлхийн хамгийн хүчтэй цөмийн бөмбөгийн дараа улс орнууд цөмийн бөмбөгөөр ажилладаг шинэ төрлийн зэвсэг хөгжүүлэх үйл явцыг хориглох тохиролцоонд гарын үсэг зурснаар аюулын харанга багассан ч цөмийн бөмбөгтэй улс орнууд байсаар байгааг умартаж болохгүй. Цөмийн бөмбөгийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлт нь цөмийн урвалтай салшгүй холбоотой байдаг.

Цөмийн урвал ашигладаг өөр нэг зүйл бол атомын цахилгаан станц. Тиймээс шинэ цахилгаан станц барихад түүний ард улс оронд аюул болох зүйл нууцаар явагдаж байх магадлалыг үгүйсгэх аргагүй.

Үүний нэг жишээ нь Иран улс цөмийн эрчим хүч улсдаа ашиглах болсноо зарлахад тэр хөтөлбөрийн ард цөмийн бөмбөг бүтээж байсныг АНУ илрүүлж тэрхүү хөтөлбөрийг нь зогсоосон байдаг. Үүний адил улс орнууд бие биедээ итгэх аргагүй тул цөмийн салбарын хөгжил нь үүнийгээ дагаад уяатай байх нь аргагүй.

Дараагийн том саад бол цахилгаан станцыг барихад маш их хөрөнгө цаг хугацаа шаардлагатай. АНУ-д гэхэд цөмийн цахилгаан станц барих төсөлд 9 тэрбум ам.доллар зарцуулсан ба тэр төслийг санхүүжүүлэхээ больж бүр мөсөн хаяж байсан удаатай.

Түүнээс гадна одоо ашиглагдаж байгаа ихэнх цахилгаан станцууд ашиглалтаас гарах нь дөхөж байгаа тул түүнийг сэргээн засварлах, шинээр барих гээд маш их хөрөнгө зарцуулагдах нь ойлгомжтой.

Эцсийн том шалтгаан бол цөмийн урвалын үр дүнд ураны хог хаягдал. Ураны цөмийн урвалын 90% нь хаягдал болж үлддэг. Байгаль орчин, амьд амьтны эрүүл мэндэд маш хортой, задрах гэж олон зуун мянган жил болдог. Энэхүү хаягдлыг яах эсэх нь хамгийн том асуудал. Одоо дэлхий дээр хэдэн зуун мянган тонн ураны хог хаягдал жирийн хог шиг газраар хөглөрч байгаа юм.

Цөмийн цахилгаан станц ашиглах 3 шалтгаан

Хэдий үнэ өртөг ихтэй, байгальд хортой хог хаягдал ялгаруулдаг ч энэ салбарт бас сайн тал бий. Хамгийн түрүүнд цөмийн эрчим хүч нь бидний хэрэглэдэг уламжлалт эрчим хүчээс хамаагүй цэвэр.

Одоогийн байдлаар газрын тос нүүрс нь агаарын бохирдол, дэлхийн хог хаягдлыг үүсгэж буй гол хүчин зүйл. Секунд тутамд агаарт биднийг чимээгүйгээр алдаг бодис маш их хэмжээгээр цацаж байдаг. Хэдий цөмийн хог хаягдал нь асуудал болоод байгаа ч нүүрстэй харьцуулахад байгальд орчинд нөлөөлөх байдал нь хамаагүй бага юм. Учир нь бүх хаягдлыг ямар нэгэн байдлаар битүүмжилсэн байдалтайгаар хаядаг билээ.

Хоёрт цөмийн хог хаягдал хамгийн аюул багатай. Цөмийн осол нь хүн төрөлхтнийг айлгахуйц том хөнөөл учруулж байсан ч тэр нь одоогийн нүүрс, газрын тос шатааснаас болж үүссэн хүний амь насны хохиролтой харьцуулахад хамаагүй бага. Үүний нэг жишээ гэвэл цөмийн цахилгаан станц 1980 оноос одоог хүртэл уламжлалт цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн ослоос гарч болох байсан 1,650,000 гаруй хүний амь насыг авраад байгаа гэсэн судалгаа байдаг.

Одоо ажиллаж байгаа 460 гаруй цөмийн ослоос ердөө гурав нь л асар их хохирол учруулсан. Учруулсан гурав нь л гэхэд байж болох хамгийн муу нөхцөлөөс үүдэн гарсан. Чернобылийн тухай кино үүнийг маш дэлгэрэнгүй харуулсан байдаг. Тийм учраас цөмийн цахилгаан энерги статистикийн тоо баримтаас харахад харьцангуй аюулгүй гэдэг нь харагдаж байна.

Эцсийн шалтгаан бол цөмийн эрчим хүч хамгийн цэвэрхэн. Цөмийн салбар дахь судалгаа 1980-аад оноос хойш бараг зогсонги байдалтай байгаа. Одоо ажиллаж буй бараг бүх цахилгаан станц технологийн хувьд их хоцрогдсон. Шинэ үеийн технологиуд бидэнд илүү аюулгүй, ашигтай, цэвэрхэн цөмийн цахилгаан станцууд авчирна гэж харж байгаа. Жишээ нь уранаас өөр материал ашигладаг атомын цахилгаан станц. Торум гэх уранаас бага атомын тоотой элементийг зэвсэг болгож хувиргах боломжгүй, ялгаруулдаг хог хаягдал нь хэдхэн зуун жилийн задралын настай, байгаль дээрх олдоц нь уранаас ихээс гадна 1 тонн торумаас гарах энерги нь 200 тонн ураны хэмжээтэй тэнцүү байдаг гэсэн судалгаа бий. Олон эрдэмтэд энэ элементийн үр ашиг нь илүү байна гэдгийг баталж байгаа юм.

2018 онд тэрбумтан Билл Гейтс хаягдал ураныг ашиглаж цахилгаан гаргах атомын цахилгаан станц Хятадад барих төсөл эхлүүлсэн. Гэвч 2019 онд гарсан Хятад болон АНУ-ын таагүй харилцаанаас болж, тухайн төсөл нь бүрэн зогссон байна. Хэрэв хэрэгжсэн бол олон нийтийн цөмийн энергийн талаарх үзэл бодлыг өөрчлөх байсан нь гарцаагүй.

Энэ мэтчилэн шинэ үеийн технологийг ашиглан ард хоцорсон цэвэр эрчим хүчний технологийг авчрах оролдлого өнөө үед эрчээ авсаар байна. Харин олон нийт болон засгийн газраас бага зэрэг дэмжээд өгөхөд л бидэнд буцааж өгөх үр ашиг нь хэд дахин их байна гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Эх сурвалж: Seeker, Kurzgesagt

3
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419