Испанийн сургуулиуд танхимын сургалтаа есдүгээр сараас эхлүүлнэ
Мягмар гаригт Испанийн эрх баригчид хол хорионы дэглэмийг аажмаар цуцлах 4 үе шаттай төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Тус төлөвлөгөөнд испаничууд хэвийн амьдралдаа ирэх 6-р сарын сүүл гэхэд орохоор тусгажээ. Испанийн засгийн газар өнгөрсөн 3-р сарын дунд үед бүх хичээл сургалтын газруудыг хаасан бөгөөд 4-р сарын 26-аас эхлэн 14-өөс доош насны хүүхдүүдийг 9-21 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байсан юм.
Энгийн амьдралд хөл хорионоос шилжих төлөвлөгөөнд тусгагдсан 2-р шат энэ сарын сүүлээс эхлэн хэрэгжиж эхлэх аж. Харамсалтай нь Испанийн хүүхдийн эмч нарын холбооноос гаргасан захирамжийн дагуу ихэнх танхимын сургалтыг ирэх 9-р сард эхлүүлэхээр болсон учраас нийт 9 сая гаруй сурагч, оюутан нар энэ зуны туршид хөл хорионд байсан юм байна.
Сургуулийн орчинд 1.5 метрийн зайг барих ямар ч боломжгүй учраас 9 дүгээр сараас сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргажээ.
Эх сурвалж: BBC