Өчигдөр орой цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол гарсан байна
Цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол өчигдөр орой гарсан байна.
Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 11-ний буюу өчигдөр орой 19:28 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн уулзварт замын хөдөлгөөний зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг Subaru forester маркийн машинтай жолооч мөргөжээ. Тухайн үед зуслангийн чиглэлийн замын ачаалал их байсан тул алба хаагч зохицуулалт хийж байсан байна.
"Одоогоор цагдаагийн биеийн байдал гайгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч гэмтлийн зэрэг тогтоогдоно.
Уг осолд холбогдох хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.
Урьдчилсан байдлаар Subaru forester маркийн машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн Жолоочийн үүрэгт: зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих заалтыг зөрчсөн нь тогтоогдсон" гэж Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.
Мөн гэмтлийн зэргээс хамаарч хүлээх хуулийн хариуцлага нь нэмэгдэх аж.