Хар жагсаалт ба хар тамхи

2020-05-12, 08:33 Цаг үе 1,014 1
Хар жагсаалт ба хар тамхи

Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д багтаад яг хагас жил болсон. Харин одоо Европын холбооны “хар жагсаалт”-д бичүүлж байх шиг байна.

Тодруулбал, Монгол Улс Европын Холбооны Комисс 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээний төслийг албан ёсоор танилцуулжээ.

Үүнд нь Монголыг бусад 11 улсын хамт хар жагсаалтад оруулах тухай мэдээлэл багтжээ.

Энэ жагсаалтыг ойрын хугацаанд Европын парламентад өргөн барина. Батлагдвал Монголыг оруулсан хар жагсаалт бүхий дүрэм 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Энэ мэдээллийг манай УИХ-ын дарга, Монголбанк хүлээн зөвшөөрсөн байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны тавдугаар сарын 7-ны УИХ-ын чуулган дээр “...Европын Холбоо FATF-ын “саарал” болон “хар жагсаалт”-д багтсан орнуудыг “хар жагсаалт"-д бүртгэх журам гаргаад, тэр нь хэрэгжиж эхлээгүй байна. Хэрэв энэ журам хэрэгжээд эхэлбэл манай улс тус холбооны “хар жагсаалт”-д орох эрсдэл байгаа. Энэ талаар Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд Европын холбоонд асуудлаа тавьсан.

Монгол Улс энэ ондоо багтаад “саарал жагсаалт”-аас гарчихвал Европын холбооны жагсаалтад орохгүй байх боломжтой” гэлээ. Монголбанкнаас энэ сарын 8-нд гаргасан мэдэгдэлд “... Европын Холбооноос “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан талаар дурдсан байна.  Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм” гэжээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “...Монгол Улс “хар жагсаалт”-д орсон. Ойрын хугацаанд “хар”, “саарал” жагсаалтаас гарах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэхэд шинээр томилогдож байгаа Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нар үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэсэн юм.

Европын Холбооны энэ “хар жагсаалт”-ыг 2017 оны арванхоёрдугаар сард 28 гишүүн улсын Сангийн сайд нар татварын гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөний эрсдлийг үгүй хийх  зорилгоор баталж байсан юм.

Энэ утгаараа Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д бичүүлсэн учир Европын Холбооны “хар жагсаалт” руу автоматаар орж байна гэж ойлгох болох юм.

Мөн Европын Холбооны “хар жагсаалт”-д албан ёсоор ороход 1-2 сарын хугацаа байх шиг байна. “...Энэ хооронд нь “саарал жагсаалт”-аас гарчихна” гэж эрх баригчид бас хэлж байна. Дашрамд хэлэхэд, энэ жагсаалтад орох үгүйг шийдэх хугацаа 2020 оны манай УИХ-ын сонгуулийн санал хураалттай давхцаж байна. Бас л сонирхолтой давхцал.

Ер нь бол аль ч утгаараа Европын Холбооны “хар жагсаалт”-ын сураг бол эрсдэл юм. Европын Холбооноос 2017 онд гаргасан шинэ зохицуулалтын хүрээнд жагсаалтад нэр нь орсон улсууд руу мөнгө шилжүүлэхийг хориглохоор болсон байдаг.

Тус холбоо 2019 оны гуравдугаар сард “хар жагсаалт”-аа шинэчилсэн.  Ингэхдээ татварын асуудлаар хамтран ажилладаггүй 15 улсыг нэмсэн.

Европын холбооноос улс орнуудыг гурван шалгуур үзүүлэлтээр авч үздэг. Мэдээлэл солилцох олон улсын стандартыг биелүүлж байгаа эсэх буюу ил тод байдал, татварын шударга өрсөлдөөн буюу татварын зүй бус систем байгаа эсэх, эдийн засгийн бодит үйл ажиллагаа буюу улс орны татварын түвшин нь татварын хиймэл орчныг дэмжиж байгаа эсэхийг харгалзан үздэг байна.

Нөгөөтэйгүүр FATF болон Европын Холбооны “саарал”, “хар” жагсаалтад бичүүлдэг хэд хэдэн үндэслэлийн нэг нь хар тамхи болдог. Учир нь хар тамхины худалдаа, хэрэглээ нь процессоороо терроризмыг санхүүжүүлж, дээр дурдсанчлан татварын гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөний эрсдлийг бий болгодог.

Тиймээс Монгол Улс хар тамхины асуудлаар Европын Холбооны анхаарлыг татаж, “хар жагсаалт” руу гулсаж байна гэх мэдээлэл бас явж байна. Энэ үнэний ортой байж мэднэ.

Жил гаруйн өмнө Монголын нэр дэлхийд цуурайтсан. Туркийн Истанбул дахь манай хоёр дипломат ажилтан Германы хил дээр 70 кг хар тамхитай баригдаж байв. 70 кг шүү дээ.

Истанбул дахь Монголын ЭСЯ-ны Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр хоёр албаны автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлээд Чехээр дамжаад Германд ирсэнээ сүүлд нь хүлээсэн.

Тэднийг Германы Дрезденийн тойргийн шүүх шийтгэнэ. Хэргийг шалгах явцад германчуудын чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн баримт, нотолгоонууд ил болж буй талаар гадаадын хэвлэлүүд бичсэн.

2020 оны нэгдүгээр сарын 16-нд Германы “TAG24” мэдээллийн сайтад “...Б.Баттүшиг шүүхэд Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж мэдүүлсэн. Энэ үгийг батлах гэрч болох Германы Эрүүгийн цагдаагийн ажилтан байсан, одоо Чехийн Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегээр ажилладаг Уве.Г гэх офицер Чехээс ирлээ” гэж мэдээлжээ.

Мөн Туркийн “TimeTurk” мэдээллийн сайтад “Гэмт бүлгийнхэн хар тамхи тээвэрлэхдээ Монгол Улсын Ерөнхий консулын газрын эзэмшлийн автомашиныг ашигладаг байсан. Хар тамхи хүргэх ажлыг Монгол Улсын дипломат паспорттой Б.Энхмөнх, Б.Алтансүх нар гүйцэтгэж байсан” гэжээ.

Үүнээс гадна Дрездений шүүхийн ажиллагаанд оролцогч мөрдөгч, прокурорууд Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг бүрэн авч чадсан гэх мэдээлэл бас бий.

Ер нь бол Б.Баттүшигийг тойрсон асуудал дээр хар тамхины наймааны цаад эзэн нь Монголын төр болчих гээд байгаа аюул дохиолоод байгааг эх сурвалжууд хөндсөөр байсан юм.

Тэгвэл Туркийн ерөнхий прокурор манай улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт нэгэн захидлыг илгээсэн байна. Туркийн ерөнхий прокурор тус улс дахь манай Ерөнхий консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авах хүсэлтэй байгаагаа уг захидлаар илэрхийлжээ. Тодруулбал, “...Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нарт эрүүгийн 2019/94915 дугаартай хэрэг нээн шалгаж байна. Тэднийг Турк улсын Эрүүгийн хуулийн 188.3, 220.2 дахь зүйл хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Бусад холбогдогчийг нь дээрх хоёр зүйл ангид зааснаар 150 хүртэлх жил хорих ял оноохоор төлөвлөсөн. Түүнчлэн энэ талаар мэдээлсэн “TimeTurk” мэдээллийн сайтад “Туркийн ерөнхий прокуророос Монгол Улсын Гадаад харилцааны сайдад  хаягласан захидалдаа Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрынхныг элсүүлсэн хар тамхины наймааны энэ бүлгийг “Balina” буюу “Халим” хочтой нэгэн удирдаж, олон улс дамнасан хар тамхины наймаа эрхэлдэг гэдгийг тодорхой бичсэн” гэж мэдээлсэн байгаа юм.

Энд нэр дурдагдаад байгаа дэд консул Б.Энхмөнх нь ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийн хүү юм байна. Б.Энхмөнх Туркэд сургууль төгсчээ.

Үүнээс гадна саяхан Германы нэгэн мэдээллийн сайтад Монголын дипломатуудын хар тамхины хэргийн талаар мэдээлэхдээ “Дрезденийн тойргийн шүүх Монгол Улсаас Ерөнхий консулыг бас нэг генералын хамт дуудахаар болсон” гэсэн байна. Тэр ерөнхий консул, генерал хоёр одоог хүртэл олны өмнө гарч ирээгүй л байна.

Энэ хэргийн хамгийн урхаг нь болох Б.Баттүшигийн мэдүүлгийн агуулга буюу Монголын төр, хар тамхи хоёр холбоотой гэсэн мэдээлэл Европын Холбооны “хар жагсаалт” руу хөтөлсөн байх магадлал маш өндөр юм. Харин манай Засгийн газар, Гадаад харилцааны яам яг энэ асуудлаар ямар ч тайлбар өгөлгүй өнөөдрийг хүрсэн нь хачирхалтай.

Магадгүй, тэдний өгч чадахгүй байсан хариултыг Европын Холбоо өгчихсөн ч юм бил үү, хэн мэдлээ.

Яагаад гэвэл гадаад дотоод, янз бүрийн эх сурвалжуудын мэдээллээс шүүхэд, Истанбул дахь манай Ерөнхий консулын газрынхныг Туркийн хууль хяналтын байгууллагынхан багагүй хугацаанд хянаж байжээ. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар Германы хил дээр баригдсан, Б.Энхмөнх, Б.Алтансүх нарыг тодорхой асуудлаар шалгахаар Туркийн ерөнхий прокурор шаардаад байгаа болон бусад мэдээллээр энэ тодорхой болж байгаа юм.

Ямартай ч Европын холбооны гаргасан “хар жагсаалт”, Монголын дипломатуудын зөөдөг хар тамхи хоёрт ямар нэг холбоо сэжим байгаад байна.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419