УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар бороо орохгүй, цаг агаар тогтуун байна .
|
Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/
2020 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
|
|
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.