Хуулийн байгууллагуудын “сонгуулийн ажиллагаа” эхлэв үү?

2020-05-11, 10:42 Цаг үе 1,027 2
Хуулийн байгууллагуудын “сонгуулийн ажиллагаа” эхлэв үү?

Өнгөрсөн долоо хоногт улс төр нэлээд бужигнав. Удаан хугацаанд хуралдахгүй байсан Үндсэн хуулийн цэц “амь орж” Сонгуулийн хуультай холбоотой маргааныг хэлэлцэв. Ерөнхий сайд асан  М.Энхсайханд анхан шатны шүүхээс ял оноов. 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг хуулийн байгууллагаас цагдан хорьлоо. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.  Энэ мэтчилэн өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэж нэмэлт оруулсан нь Үндсэн хуулийн зөрчилтэй гэсэн мэдээллийг хуульчид гаргаад байв.  Цэцийн гишүүд маргааныг  хэлэлцээд тухайн заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. 

Хуралдаанд  цэцэд мэдээлэл гаргасан өмгөөлөгч Л.Мөнхсайхан, гавьяат хуульч Ц.Шаравдорж, хуульч Ё.Бямбатогтох нар оролцсон.  Харин парла­ментын итгэмжлэгдсэн төлөө­лөгчөөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ирсэн байна. Цэцийн шийд­вэрийн талаар өмгөөлөгч Л.Мөнх­сайханаас тодруулахад “Цэц ээлжит захиалгат шийдвэрээ гаргалаа. Сонгуульд нэр дэвших хүнд эрүүгийн нэмэгдэл ял оноож болохгүй. Улмаар СЕХ нь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болчихлоо.  Энэ нь яалт ч үгүй Үндсэн хуулийн зөрчилтэй асуудал байв.   

Гэтэл цэц Үндсэн хуулийн зарчмаа хамгаалж чадсангүй. Томилгооны хараат байгууллага гэдгээ дахин нотоллоо. Хүнийг бүх насаар нь яллаж болохгүй, тэр тусмаа Сонгуулийн хуулиар нэмэгдэл ялын харилцааг зохицуулах нь Үндсэн хуульт нийгэмд байж болохгүй асуудал.  Хуулийн нэмэгдэл ялыг СЕХ –гоор гүйцэлдүүлэхээр заасныг ч хуульчийн зүгээс эсэргүүцэж байна” гэсэн юм. Улмаар цэц энэ асуудлаар 2008 онд дүгнэлт гаргасан байдаг бөгөөд  одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэдгийг хуульчид хэлж байлаа. Тэгэхээр цэц Үндсэн хууль болоод Цэцийн дүгнэлтийнхээ шийдвэрийг гаргаад байна.

Ерөнхий сайд асан  М.Энхсайханд Монголын шүүх ял оноов.  Тодруулбал өнгөрсөн долоо хоногт М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал гурван өдөр үргэлжилсэн. 

Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд шүүхээс ял оноов.  Шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, 4.6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдана гэдгээ мэдэгдээд байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХХК гүйцэтгэх захирал асан  Д.Ариунболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баривчилжээ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр Д.Ариунболдыг баривчилсан нь гурван жилийн өмнөөс яригдаж байгаа нүүрсний хулгайн хэрэг гээчтэй холбоотой юм байна. Түүнчлэн Д.Ариунболдын асуудалд УИХ-ын байнгын хорооны дарга, нэр бүхий дөрвөн гишүүн холбогдож буй бололтой. УИХ-ын ээлжит сонгууль ойртсон ийм цаг үед болсон гэнэтийн баривчилгааны ард юу ч байж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс бас хэлж байна.

Д.Ариунболд нь 2016 оны есдүгээр сарын 2-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв.  Мөн  ажлаа аваад хэдхэн сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-нд Чалкогийн өрийг өлж дуусгасан тухайгаа зарлаж байсан билээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд байгаа Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногийн эхэнд мэдэгдэл хийсэн.  Тэрээр телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ өөртэй нь холбогдоод байгаа хэргүүдийн талаар тайлбар өгсөн юм.  2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ, ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдоржийн тойрогт очиж өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл түүний маргааш нь  УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг шүүх хэлэлцээд НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргасан байна. Түүнчлэн гишүүн асан  Н.Номтойбаяр өнгөрсөн баасан гаригт дахин мэдээлэл хийв.  Тэрээр “Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн, намайг гүтгэн доромжилсон. Албан тушаалынхаа давуу эрхийг ашигласан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хоёр ноцтой заалтыг зөрчсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлж, гүтгэж байна. Ингэж байгаа бол би нотлох баримт дээр нь үндэслэж, тэр хүнийг шалгуулж болохгүй гэж үү. Тэр прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 208 бие даагчдын нэрс дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд ил болсон. Гэтэл маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 29-нд  АТГ-аас намайг дуудаад яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилц.

Бид өөрчлөлт оруулсан, мэдүүлэг авна гэсэн. Гэтэл ямар ч боломж олголгүй яллах дүгнэлт үйлдчихсэн, ирж ав гэсэн. Улстөрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдсэн учраас би очиж аваагүй. Намайг албадан ирүүлэх шийдвэр гарсан. Уг нь хуулиараа бол НПГ хүчээр авчирч яллах дүгнэлттэй танилцуулах байтал Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт яллах дүгнэлтэйгээ танилц гэсэн.

Ер нь хуулийн байгууллагууд болох цагдаа, АТГ, НПГ-ын удирдлагууд нь бүгд л улс төрийн томилгоогоор томилогддог. Тэдэнд улс төрөөс ангид байх эрхзүйн орчин алга” гэсэн тайлбарыг өглөө.

Ийнхүү сонгуулийн өмнөх цаг үед хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж эхэллээ.  Үндсэн хуулийн цэц улс төрийн зорилгоор Үндсэн хуулийнхаа эсрэг дүгнэлт гаргав.  “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирлыг баривчлав.  Түүний ард УИХ-ын хэд хэдэн гишүүний нэр холбоотой яваа гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байна.  Хуулийн байгуул­лагуудын “сонгуулийн ажиллагаа” эхлэв үү?

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419