Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Улаан хад" гэдэг газар /сумаас зүүн зүгт 31 км 43.55N 103.88E/ 05.11-ний өдрийн 06:29 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ООГХ-с мөн өдрийн 06:49 цагт цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Л.Батбаатараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.