“Johnson & Johnson” компани 1 тэрбум тун коронавирусийн вакцин үйлдвэрлэнэ
Америкийн эм үйлдвэрлэгч “Johnson & Johnson” компанийн тэргүүн Пол Стоффелс "Бид 2021 онд 1 тэрбум тун коронавирусийн вакцин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа. Ирэх 9-р сард туршилтаа эхлэхээр төлөвлөсөн." гэж хэлжээ.
Мөн тэрбээр цааш үргэлжлүүлэн "Энэ цар тахал вакцины шаардлагагүй өөрөө дарагдсан бол бид харин ч баяртай байх байлаа. Гэхдээ нөхцөл байдал иймдээ тулсан нь үнэхээр харамсалтай. Одоо тархалтыг намдаая гэвэл вакцин олон тоогоор үйлдвэрлэхээс өөр арга байхгүй." хэмээн мэдэгдсэн байна.
“Johnson & Johnson” компани АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Био анагаах ухааны судалгааны газартай хамтран вакцин гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажилд нийт 1 тэрбум гаруй ам.долларыг зарцуулсан аж.
Одоогийн байдлаар коронавирусийн вакцины анхны туршилтыг Вашингтон муж улсын Сиэтл хотод 3 дугаар сарын 16-нд эхлүүлэн явж байна. Тус вакциныг 12-18 сарын дараа хэрэглээнд нэвтрүүлэх аж.