Г.Анхбаяр: Хүчирхийлэх гэмт хэргийн 90 хувь нь ураг төрөл дотроо байна

2020-05-11, 08:31 Цаг үе 661 3
Г.Анхбаяр: Хүчирхийлэх гэмт хэргийн 90 хувь нь ураг төрөл дотроо байна

Орон нутагт бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэж байгаа талаар Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Анхбаяртай ярилцлаа.

 

-Баянхонгор аймагт хүүхэдтэй холбоотой  гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Манай аймагт өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь 20 хувиар буурсан үзүүлэлт. Харин энэ оны эхний улиралд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Хүүхэд хохирсон гэмт хэргийн хувьд 2019 онд 75 хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсноос  66 хувь нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртсөн байна.

Мөн 2020 оны эхний гурван сарын байдлаар 24 хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирсноос  70.8 хувь нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Үүнээс зургаа нь хүчиндэх, 11 нь насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэрэгт хохирч энэ төрлийн гэмт буурахгүй байна.

Цагдаагийн байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулж буй аян, арга хэмжээнүүдэд ач холбогдол өгч ажиллахаас гадна аймаг орон нутагтаа аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж  байна. Өнгөрсөн онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Зөв тусгал”, “Ойлгоё-хүндэлье”, “Бяцхан зорчигч”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё”, “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” зэрэг аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг цаг үеийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчилд  үндэслэн зохион байгуулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу  хүүхэд гэмт хэрэг, зөрчилд  өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Хүүхэд хамгаалагч” төслийг орон нутагтаа хэрэгжүүлж, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм болон “School police” эргүүлийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хамтран ажилладаг.

 

-“Охидоо хамгаалъя” аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ оны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар  “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоог хангуулах жил” болгон зарласантай холбогдуулан 2019 онд бүртгэгдсэн Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчдын 68 хувь нь насанд хүрээгүй хүүхэд хохирсон явдалд анхаарах, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг олгох, хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага байсан. Иймээс аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох иргэдийн эрх зүйн мэдлэгийн түвшин, хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран “Охидоо хамгаалъя” аяныг  60 хоногийн  хугацаанд зохион байгуулж байна. 

 

-Бага насны охидын эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал, шалтгаан юу байна вэ. Гэмт хэрэг үйлдэж байгаа  хүмүүсийн талаарх  судалгаа хэр байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох зэрэг гэмт хэргийн 90 хувь нь ураг төрлийн буюу хамаатан садан, ах дүү, ойр дотны хүний хүчирхийлэлд өртсөн байдаг. Хүчирхийлэгч этгээдүүдийн зүгээс хохирогчдод дарамт үзүүлэх, айлган сүрдүүлдэг учраас хохирогч охидын дийлэнх нь хүчирхийлэлд өртсөнөө нуудаг.

Энэ төрлийн гэмт хэрэг нь олон эрх зөрчөөд зогсохгүй хохирогчдод бие махбодь, сэтгэл санааны маш том шаналлыг үүсгэдэг. Тухайлбал, бэлгийн замын халдварт өвчин тусах, жирэмсэн болох, үр хөндүүлэх зэрэг олон хор уршгийг дагуулж байна.

 

-Хүүхэддээ тавих эцэг эхийн хараа хяналт сулаас энэ төрлийн гэмт хэрэг гардаг. Эцэг эхчүүдэд анхааруулах, хариуцлага тооцох боломжтой юу?

-Хохирогчдын дийлэнх нь бага насны охид байгаад анхаарах шаардлагатай. Мөн гэмт хэргийн хохирогч болж байгаа гол шалтгаан нь эцэг эхийн хараа хяналтгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй, итгэмтгий байдлаас шалтгаалж байна. Эцэг эхчүүд охидтойгоо ярилцаж, тэднийг сонсох хэрэгтэй. Үр хүүхдээ дэргэдээ байлгаж, итгэлтэй биш бол танил ойрын болон холын хамаатны хүнтэй  үлдээхгүй байх, малд ганцааранг нь явуулахгүй, гэртээ үлдээхгүй байх хамгийн чухал. Үүнээс гадна бэлгийн боловсрол, бэлгийн эрүүл мэндийн боловсролд суралцуулж охинтойгоо нээлттэй ярилцаж, тэдэнд тохиолдож буй зүйлсийг сонсч сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэх болон өөрт тохиолдсон таагүй зүйлээ бусадтай хуваалцах чадварт сургах хэрэгтэй. Өөрийнх нь зөвшөөрөлгүй хэн ч биед нь хүрэх ёсгүйг ойлгуулах шаардлагатай.

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419