Коронавирус бэлгийн замаар халдварладаг байх боломжтой
БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийн халдвар авсан эрчүүдийн заримынх нь үрийн шингэнд коронавирус агуулагдаж байгааг илрүүлж, бэлгийн замаар халдварладаг байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрсэн байна.
БНХАУ-ын Хэнань мужийн Шаньчю хотын эмнэлгийн судлаачид халдвар авсан 38 эрэгтэйн үрийн шингэнд шинжилгээ хийхэд зургаад нь коронавирус агуулагдаж байгааг тогтоогджээ.
Судалгаа нь хязгаарлагдмал хүрээнд хийгдсэн тул эцсийн дүгнэлт гаргах боломжгүй, цааш гүнзгийрүүлэх ёстой аж.
ЭХ СУРВАЛЖ: scmp.com