Цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлалаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар 66 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээрээс коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, даргаагийн ажиглалт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн" гэлээ.
Халдвар авсан өвчтөнүүд дунджаар 14-56 хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.