Хар жагсаалтын “хар мэдээ”-г хүүхдийн мөнгөөр дарахыг оролдов уу?

Хар жагсаалтын “хар мэдээ”-г хүүхдийн мөнгөөр дарахыг оролдов уу?

 

  • Хэдхэн сарын дараа Хар жагсаалтын “буянаар” халамжийн ханш суга өсөж, хүүхэд бүрт 100 мянгыг толгой дараалан хуваарилж башийлгалааОдоо энэ аянга шиг мэдээний цаад учрыг монголчууд ойлгочихвол дууслаа л гэсэн үг.
  • Бушуухан шиг хүн, малдаа мөнгө тарааж, хүүхэд хуурах адил анхаарлыг нь сарниулах шаардлага тулгарлаа
  • Хөмөрсөн тогоон дотор хүүхэд, ямааны мөнгөөрөө насан туршдаа тансаглана гэх ойлголттой иргэдэд хар жагсаалтад орсноор үүсэх хүндрэлүүдийг тайлбарлаад ч нэмэргүй бололтой

 

Сонгуулийн их сунгааны яг босгон дээр манай улсыг шар толгойтнууд Хар жагсаалт руу чихэх болсон нь төр баригчдын цухлыг барав. Шаргал ордондоо “хэдэн мал”-ынхаа буянд санаан зоргоор “жаалж” явсан тэд ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэн туйлах эрхийнхээ төлөө юу эсийг амлалаа даа. Одоо энэ аянга шиг мэдээний цаад учрыг монголчууд ойлгочихвол дууслаа л гэсэн үг. Бушуухан шиг хүн, малдаа мөнгө тарааж, хүүхэд хуурах адил анхаарлыг нь сарниулах шаардлага тулгарлаа. Ингээд “Хүүхэд бүрт 100 мянга, ямаа болгонд 20 мянган төгрөг” гэж зарлав. Зөвхөн хүүхэд болон халамж шаардсан хэсэгт төр гараа сунгана гээд орхивол “уйтгартай” тул Хар жагсаалтын бараан мэдээг дарж дийлэхгүй. Тиймээс ямаагаа нэмж оруулаад, сошиал багийнхнаараа сэвүүлж орхиход, өнөө “хэдэн мал” нь дагаж майлаад мартах нь гарцаагүй. Яг л Саарал жагсаалтад орсны дараа олны хайртай бөхчүүдийг шийтгэж массыг талцуулангуутаа, баячуудаас тусгай зөвшөөрөл хураасан мэдээгээр “мялаасан” шигээ бужигнуулаад, мартуулахыг санаархаж байна.  Коронавирусийн улмаас эдийн засаг хүндэрч, ажил, орлогоо алдсан иргэдийн цаана цөөнгүй хүүхэд өлсөж, хохирч байгаа нь үнэн. Эдийн засгаа аврах 5.1 их наядын хөтөлбөр зарласан эхний шийдвэрээр хүүхдийн мөнгөнд дөнгөж 10 мянган төгрөг нэмээд, харин ямааны ноолуурыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй авах хатуу босго тавьж байв. 

Хэдхэн сарын дараа Хар жагсаалтын “буянаар” халамжийн ханш суга өсөж, хүүхэд бүрт 100 мянгыг толгой дараалан хуваарилж башийлгалаа. Ингэснээр ямаанд 100, хүүхдэд 20 байсан харьцаа орвонгоороо эргэж, нэг хүүхэд таван ямаатай дүйцэхээр түвшинд дээшилж ирэв. Хүүхдийнхээ тоогоор зуу зуугаар нь авах болсон эцэг эхчүүд ч ажилгүй болсноо мартаж, амралт зугаалганд явах төлөвлөгөө гаргаж эхлэв. Мэдээж хүнд үед өгөөмөр гараа сунгасан эрх баригчдадаа дахин санал өгнө хэмээн толгой дохин хүлээн зөвшөөрч, өөр зуураа баярлан ярилцана. Бага чулуугаар их чулуу хөдөлгөж, хор найруулж, дарь нухахдаа гаршсан дээдчүүл шийдвэртээ хавчуулсан ямааны мөнгө нь хүүхдийн тэтгэмжээс ч илүү гавьяа тэдэнд авчрах бололтой. Малчдын саналыг авахын тулд зарласан ноолуурын өндөр ханшны эсэргүүцэлд Ч.Улаан сайдын ширэн нүүрийг урдаа бариад ч тусыг эс олсон “малд” хайртай түшээд хүүхэд-ямааны мөнгийг уухайлан дэмжиж байна. Ямааны толгой ямбанд байдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэж эртнээс ярьж ирсэн монголчууд өнөө цагт ямаагаа дээдлэн өсгөж, хот бараадсан хэд нь хүртэл таван ямаа гаднаа тэжээхийг хүсдэг болов. 

2008 оны сонгуулийн өмнө “Эх орны хишиг” ярьж, хүүхдийн мөнгө 3000 төгрөгтэй зэрэгцэн ямаа бүрт 5000 төгрөг олгох шийдвэр гаргаж ямаашихын эхлэлийг тавьсан. Зуун ямаатай айлд сул орж ирэх 500 мянган төгрөг тухайн үеийн оюутны хагас жилийн сургалтын төлбөрийг даах хэмжээний мөнгө байлаа. Цалинтай ямаа хөтөлбөр нь өдгөө царай зүсээ хувиргасаар ноолуурын урамшуулал болж, мачдаас зулгаах саналын жин дарах хүндрүүлэгч болжээ. Энэ мэт “баярт” мэдээг зөв, буруу гэж шүүж, ямаагүй нэг нь хохирлоо нөхөн төлүүлэх талаар маазарч, ямаатай бусад нь хүртэх ёстойгоо хүртэж буйн мэдрэмжээр аархаж суух хойгуур Монгол Улсыг Европын холбооноос Хар жагсаалтад оруулчихлаа. “Саарал жагсаалтад орсон улсуудыг Хар руу автоматаар бүртгэдэг журмаар л явж байгаа асуудал, удахгүй сулраад гараад ирнэ” гэж тайвшруулах тайлбар нь даанч өрөвдөлтэй. Хөмөрсөн тогоон дотор хүүхэд, ямааны мөнгөөрөө насан туршдаа тансаглана гэх ойлголттой иргэдэд Хар жагсаалтад орсноор үүсэх хүндрэлүүдийг тайлбарлаад ч нэмэргүй бололтой. Саарал жагсаалтад FATF-ийн зургаан зөвлөмжийг хангаагүйн улмаас орсон гэж шилээ маажин тайлбарлах албаныхны дэргэд Хууль зүйн сайд маань сайн ажилласан гэж өөрт нь илгээсэн талархлын бичиг гээчийг гайхуулан суусан нь саяхан юмсан. Дэлхийн бусад гүрнүүд Саарал жагсаалтад орсон улс орнуудтай санхүүгийн гүйлгээ хийхдээ болгоомжилж, хянаж шалгуулахад хугацаа алдаж, татгалзсан хариу олонтаа сонсдог хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтын алтан боломжуудаа алдсаар ирлээ. Харин одоо Хар жагсаалтад орчихлоо. За энэ ч яахав, хүүхдийн мөнгө ямааныхаас их болчихоод байна.

Эх сурвалж: zgm.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419