Иран улс үндэсний мөнгөн тэмдэгтээ Монгол нэртэй болгожээ
Иран улс ханш унасан риал хэмээх үндэсний валютаасаа татгалзаж Томан буюу түмэн хэмээх монгол нэртэй мөнгөн тэмдэгтийг үндэснийхээ мөнгөн тэмдэгтээр баталлаа.
Ингэснээрээ эдийн засгийн хоригт баригдаж уналтад орсон банк, санхүүгийн салбарын хямралаа даван гарч үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг нэр хүндийг өргөнө гэж Иран улсын эрх баригчид найдаж байгаа юм байна. 1 түмэн нь хуучны 10 риалтай ханш тэнцэх юм байна. Түмэн мөнгөн тэмдэгт түм гэдэг үндсэн утгаа хадгалж байгаа бөгөөд 10 мянга буюу риалын задгай мөнгө болох нэг түмэн динартай ханш тэнцэх юм байна.
Персийн эзэнт гүрэн "ТҮМЭН" хэмээх монгол нэрээр мөнгөн тэмдэгтээ нэрлэн 1825-1932 оны хооронд хэрэглэж байсан түүхтэй юм байна.
Эх сурвалж: BBC