Улаанбаатар-Дарханы замыг шинэчлэх үндсэн ажлын бэлтгэлийг дотоодын компаниуд гүйцэтгэж байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг хэсэгчлэн эхлүүлээд буй.
Үүнтэй холбоотойгоор ЗТХЯ-наас тодруулахад "Одоогоор гүйцэтгэгч байгууллага болох БНХАУ-ын компаниуд орж ирэх боломжгүй байгаа.
Гэхдээ замын ажлыг аль болох богино хугацаанд хийх зорилгоор дотоодын туслан гүйцэтгэгч компаниуд гурван багц хэсэг дээр ажиллаж, замын барилгын үндсэн ажлын бэлтгэлийг хангаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд, түр замаа засварлах болоод үндсэн замын барилгад хамгийн их ажиллагаа ордог гүүр хоолойны ажлуудыг хэсэгчлэн хийж эхэлсэн" гэсэн мэдээллийг өглөө.
Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн авто замыг хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зорчуулахаар болоод буй билээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн түр замын маршрут: