Судлаачид хүний дааврыг зохиомлоор ялгаруулдаг болов
Хэт их хэмжээний стрессийн даавар буюу адреналин болон кортизол зэрэг дааврыг ялгаруулах нь сэтгэл гутрал болон PTSD зэрэг олон сэтгэцийн эмгэгтэй холбоотой байдаг. Массачусетийн технологийн институтийн судлаачид соронзон нано хэсгүүдийг ашиглан бөөрний дээд булчирхайн дааврын ялгарлыг удирдах аргыг танилцуулсан байна.
Энэхүү арга нь дааврын ялгарал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судлахад тус болох ба даавартай холбоотой эмгэгийг эмчлэхэд мөн хэрэг болох юм.
“MIT”-ийн судлаач болох Декел Розенфелд дааврын ялгарлыг удирдахын тулд бөөрний дээд булчирхайд тарьж болохуйц соронзон нано хэсгүүдийг зохион бүтээсэн байна. Энэхүү хэсгүүдэд сул соронзон орноор үйлчлэхэд бага зэргийн дулаан ялгарснаар даавар ялгаруулах сувгуудыг идэвхжүүлдэг байна. Энэхүү арга нь дотоод эрхтэн рүү маш жижиг нүхээр нөлөөлөх боломжтой болгож байгаа юм.
Дааврыг удирдах нь
Өмнө нь Анкиэева Виджийн лабораторид биеийн тодорхой хэсэгт тогтоосон цагт эмийн бодис ялгаруулах чадвартай нано хэсгийг бүтээж байсан аж.
Энэхүү шинэ судалгаанд сэтгэцийн эмгэгийг төв мэдрэлийн системээс гаднах даавар ялгаруулах эрхтнүүдэд нөлөөлснөөр эмчлэх аргыг судалжээ. Үүний нэг жишээ нь сүүн тэжээлтний стресс, сэтгэл гутрал зэргийн эх үүсвэр болох адреналин болон кортизол даавар зэрэг стрессийн дааврыг ялгаруулдаг гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн суваг юм.
“Энэхүү дааврын сувгийг удирдаж чаддаг болбол бидний мэдрэлтэй холбоотой гэж тооцож буй эмгэгүүдийг энэхүү төв мэдрэлийн системээр бус захын мэдрэлүүдээр дамжуулан эмчилж чаддаг болно” хэмээн MIT-ийн цахилгааны лаборатори болон Макговерн тархи судлалын институтийн гишүүн Анкиева хэлсэн байна.
Дааврыг удирдах эрхтнээр бөөрний дээд булчирхайд кальцийг зөөвөрлөдөг ионы сувгийг сонгосон бөгөөд энэхүү сувагт дулаан ялгаруулж өдөөх ба кальци нь нээлттэй сувгаар дамжин булчирхайн эсүүдэд хүрэхэд дааврыг ялгаруулж эхэлэг байна. “Бид дааврын ялгарлыг удирдахын тулд кальцийг бөөрний дээд булчирхай руу дамжуулж чаддаг байх хэрэгтэй” хэмээн Розенфелд өгүүлжээ.
Энэхүү сувгуудад бөөрний дээд булчирхайд тохиолддог дулааныг дамжуулахын тулд судлаачид хүний үсийг 5000 хуваасантай тэнцүү жижиг хэсэг үүсгэдэг цахилгаан соронзон чанартай төмрийн оксидын нано хэсгийг зохион бүтээсэн байна. Үүнийг харханд туршиж үзэхэд бөөрний дээд булчирхай руу шууд тарих боломжтой болохыг олж мэдсэн ба 6 сар гаран биед нь үлдсэн байна. Хулганыг 50 милитесла буюу томографын соронзон орны хүчийг 100 хуваасантай тэнцүү хэмжээний сул соронзон орноор үйлчлэхэд тухайн хэсгүүд нь цельсийн 6 хэмээр халсан ба энэ нь ойр хавийн эдүүдэд ямар ч гэмтэл учруулахгүй хэмжээний дулаан юм.
Энэхүү зорьж буй дулаанд мэдрэг суваг болох TRPV1 нь өвдөлтийг хүлээн авах зэргийн биеийн олон мэдрэхүйн нейронд тохиолддог байна. TRPV1 нь халуун ногооны амтыг гаргадаг капсайцин болон температурт хариу үйлчлэл үзүүлдэг байна. Энэ нь сүүн тэжээлтэн болон дулааныг мэдэрдэг олон төрлийн амьтдад тохиолддог ажээ.
Энэхүү аргаар үйлчлэхэд кортизолыг 2 дахин, норадреналин дааврыг 25%-иар илүү ялгаруулсан байна.
Стресс болон өвчнийг эмчлэх нь
Судлаачид энэхүү аргаар биеийн дааврууд сэтгэцийн эмгэгүүдэд хэрхэн нөлөөлдөг болохыг судлахаар зорьж байгаа бөгөөд энэ нь тус эмгэгүүдийг эмчлэх аргыг судлахад хэрэг болно хэмээжээ. Энэ аргаар тус эмчилгээний төхөөрөмжийг бөөр шиг зөөлөн бөгөөд судаслаг эрхтэнд тохиромжгүй том зүслэг хийлгүйгээр суулган цахилгаанаар дааврын ялгарлыг өдөөх эмчилгээг явуулах боломжтой юм.
Энэхүү аргыг мөн өвчин намдаах талаар судлахад ашиглаж болох юм. Учир нь тус дулаанд мэдрэг ионы суваг нь өвдөлтийг хүлээж авах хэсэгт олноор тохиолддог байна.
“Өвдөлтийн сэрэл дамжуулах хэсгийг удирдаж чаддаг болсноор бидэнд өвдөлтийг судлах болон удирдах боломжийг олгох бөгөөд ирээдүйд өөр төрлийн эмчилгээний аргад хэрэглэгдэж болно. Ингэснээр шилжүүлэн суулгах мэс засал зэргийн хүнд зовиур зэргийг намдаах өөр нэгэн арга болж болох юм” хэмээн Анкиева дурджээ. TRPV1 байрлах өөр эрхтнүүдийг цаашлан судалснаар энэхүү аргыг захын мэдрэлүүд, нойр булчирхай болон хоол боловсруулах эрхтэн зэрэгт ашиглаж болох юм.
Эх сурвалж: ScienceDaily