Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо.
Г.Энхтайван нь 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуульд Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг хамгаалжээ. Улмаар 2013 онд Их Британийн Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуульд Эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.
Түүнийг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.