Зарим хүмүүс яагаад 100 нас хүрсэн ч оюун ухаан нь саруул хэвээрээ байдаг вэ?
Австралын мэдрэлийн шинжлэх ухааны судлаачид 95-аас 103 хүртэлх насны зөнөг өвчингүй ахмадуудын тархины үйл ажиллагааг тархины дүрс оношлоогоо ашиглан судалжээ. Энэ судалгаа нь эдгээр ахмадууд маш удаан он жил амьдрахдаа тархины танин мэдэх үйл ажиллагаагаа эрүүл авч үлдэхэд тархинд ямар нэгэн онцгой холбоо үүрэг гүйцэтгэж байгаа эсэхийг судлах зорилготой байсан аж.
Энэхүү судалгаанд 95-аас дээш насны зөнөг өвчингүй ахмадууд нь тархины зүүн болон баруун тал бөмбөрцгийн маш бат бөх холбоотой байдаг болохыг олж мэдсэн байна. Энэхүү судалгааг “NeuroImage” сэтгүүлд энэ жил нийтэлжээ.
Энэхүү судалгаанд 95-аас дээш насны зөнөг өвчингүй 57 ахмадыг 76-аас 79 насны зөнөг өвчин бүхий ахмадуудтай харьцуулсан байна. Зөнөг өвчингүй ахмадуудын тархины зулайн урд хэсгийн удирдах сүлжээний(FCPN) холбооны үйл ажиллагаа нь илүү сайн байсан бөгөөд энэхүү холбоо нь танихуйн болон орон зайн баримжаа зэрэгтэй шууд хамааралтай байдаг байна.
Бага ачаалал бүхий дасгал нь зөнөг өвчнөөс сэргийлнэ
Харамсалтай нь дээрх судалгаанд хэрхэн энэхүү холбоог бэхжүүлэх талаар дурдаагүй байсан юм. 2019 онд Анжелика Шмитийн удирдан явуулсан судалгаанд хөнгөн дасгал нь тархины зулайн урд хэсгийн удирдах сүлжээний(FCPN) үйл ажиллагааг сайжруулдаг тухай тусгаж өгсөн байна.
“Зулайн урд хэсгийн удирдах сүлжээ(FCPN) нь төвлөрөх, таних, болон биеийг удирдах зэрэгт гол үүрэг гүйцэтгэдэг. Бага ачаалал бүхий дасгал хийсний дараа тархи амарч буй үеийн зулайн урд хэсгийн удирдах сүлжээний(FCPN) үйл ажиллагааг судалсан бөгөөд энэхүү сүлжээний холбоо нь илүү бат бөх болсон байсан” хэмээн Анжелика шмит болон бусад судлаачид дурдсан байна.
Өдөр тутамд гүйх, сунгалтын дасгал хийх зэрэг хөнгөн дасгал хийх нь зөнөг өвчнөөс сэргийлж эрүүл оюун ухаанаа он удаан авч үлдэх гол түлхүүр юм.
Эх сурвалж: PsychologyToday